solongonews
Ван И БРИКС-ийн орнуудын ГХ-ийн сайд нарын уулзалтад оролцов
2021-06-02 16:50
Ван И БРИКС-ийн орнуудын ГХ-ийн сайд нарын уулзалтад оролцов

Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад хэргийн сайд Ван И БРИКС-ийн орнуудын гадаад хэргийн сайд нарын видео уулзалтад 6 дугаар сарын 1-ний өдөр оролцов. Тус уулзалтыг 2021 оны БРИК-ийн ээлжит тэргүүлэгчы улс болох Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Жайшанкар даргалаж, Өмнөд Африкийн Гадаад хэргийн сайд Пандол, Бразилийн Гадаад хэргийн сайд Франц, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Лавров нар оролцов.

Уулзалтын үеэр Ван И хэлэхдээ: - энэ жил БРИКС-ийн орнуудын үзэл баримтлалыг дурдсан 20 жил, мөн БРИКС-ийн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалтын механизм байгуулагдсаны 15 жилийн ой тохиож байна. БРИКС-ийн орнууд БРИКС-ийн "Алтан самбар" -ыг өнгөлж, дэлхийн эв нэгдлийг сурталчлах БРИКС-ийн хариуцлагыг эрчимжүүлэн, засаглалын алдагдлыг шийдвэрлэхэд БРИКС-ийн мэргэн санааг өгч, нийтлэг бэрхшээлийг даван туулахад БРИКС-ийн хүч чадал хувь нэмэр оруулах болно гэв

Мөн Ван И: -Нэгдүгээрт, тахлын эсрэг дэлхийн эв санааны нэгдлийг дэмжиж, хүний ​​эрүүл мэндийг хамгаалагч байх . Хоёрдугаарт, жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлж, олон улсын дэг журмыг хамгаалагч байх. Гуравдугаарт, дэлхийн эдийн засгийг сэргээхэд туслан, дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах. Дөрөвт, бүс нутгийн зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэж, дэлхийн энх тайвныг бүтээгч байх хэрэгтэй. БРИК-ийн орнууд улам нягт нэгдэж, жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлж, олон улсын болон бүс нутгийн энх тайван, хөгжил дэвшилд шинэ хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Оролцогч орнуудын Гадаад хэргийн сайд нар олон улсын болон бүс нутгийн халуун цэг, БРИКС-ийн хамтын ажиллагааны талаар гүнзгий санал солилцож, олон улсын цар тахлын эсрэг цаг үеийн асуудлаар гүнзгий хэлэлцүүлэг хийв.

Уг уулзалтаар "БРИКС-ийн орнуудын олон талт тогтолцоог бэхжүүлэх, шинэчлэх талаар хамтарсан мэдэгдэл", "БРИКС-ийн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалтын хэвлэлийн мэдэгдэл" -ийг гаргав.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл