solongonews
Өөрчлөлтийг улам гүнзгийрүүлнэ
2017-03-20 10:47
Иргэдийн амьжиргааг сайжруулж, жаргалтай амьдрах хүчин зүйлийг нэмэгдүүлнэ

     Хятадын Хөгжил шинэчлэлийн хорооны дарга Хэ Лифэн Энэ сарын 19-ны өдөр мэдэгдэхдээ:

- Өдгөө Хятадын эдийн засгийн хөгжилд бодит эдийн засгийн бүтцийн чанартай нийлүүлэлт, хэрэгцээ тэнцвэртэй байдлаа алдах, банк санхүү, бодит эдийн засаг тэнцвэртэй байдлаа алдах, үл хөдлөх хөрөнгө, бодит эдийн засаг тэнцвэртэй байдлаа алдах зэрэг асуудал тулгарч, өөрчлөлтийг гүнзгийрүүлэх аргаар нийлүүлэлтийн системийн чанар, үр ашгийг дээшлүүлж, нийлүүлэлт хэрэгцээний хөдөлгөөнт тэнцвэртэй байдлыг биелүүлэх ёстой гэсэн байна. 
 
Тэрээр мөн тухайн өдөр Хятадын хөгжлийн дээд чуулга уулзалтын 2017 оны ээлжит хуралд хэлсэн үгэндээ:      - Хятадын нийлүүлэлтийн системийн үйлдвэрлэлийн чадамж маш их хэдий ч зөвхөн бага, дунд зэрэглэлийн, бага өртөг бүхий эрэлт хэрэгцээг хангаж байна гэж хэллээ.

Тэрээр, энэ онд багтаан таван талын ажлыг урагшлуулна гэж онцлов.

Нэг. Нийлүүлэлт, хэрэгцээний механизмыг шинэчилж, чухал хүчин зүйлийн хуваарилалтыг сайжруулна.

Хоёр. Инновацыг хөгжүүлж, бодит эдийн засгийг ахиулна.

Гурав. Үр ашиг бүхий эрэлт хэрэгцээг өргөжүүлж, макро орчныг тогтворжуулна.

Дөрөв. Эрсдэлийг тогтоон барьж, доод шугамыг баталгаажуулна.

Тав. Иргэдийн амьжиргааг сайжруулж, жаргалтай амьдрах хүчин зүйлийг нэмэгдүүлнэ гэж дурдсан байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл