
Жинань хотын археологийн судалгааны газраас сэтгүүлч "Шаньдүн мужийн Жинань хотын Чанчин дүүргээс Юань гүрний үеийн ханандаа зураг дүрс сийлсэн булш илрүүлэв. Булш бүрэн бүтэн хадгалагдаж, ханан зураг хийц сайтай" гэж мэдээлсэн байна.
Жинань хотын археологийн судалгааны газрын дарга Гүө Жюньфэн:
- Булшны газар доорх байгууламж нь дугараг хэлбэртэй, дээд талд нь лянхуа цэцэг сийлж, ханан дээр үүлэн хэлбэрт угалз сийлсэн ба "Их юань гүрний Жиюаний 22-р он" гэсэн үсэгтэй, монгол гэр хэлбэртэй, өмнө зүгт нь булшны хаалга байх магадлалтай гэж мэдэгдлээ.
- Нэгэнт олдсон олдворуудын дунд үсгээр тэмдэглэсэн Юань гүрний үеийн булш цөөн байдаг, энэ бол маш ховор олдвор гэж Гүө Жюньфэн танилцууллаа.
