solongonews
Муж, орон, хотын Нам, Засгийн дарга удирдлага хэвлэл мэдээллийнхэнд хандан юу амлав?
2019-03-08 00:10
БНХАУ-ын ”Хоёр чуулган”-ы XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганд бүс нутгаас ирсэн төлөөлөгчдийн багийн хурал болж, Засгийн газрын тайланг зөвлөж, мөн гадаадын хэвлэл мэдээллийнхнийг хүлээн авсан юм.

Тэгвэл хэвлэл мэдээллийн уулзалтын үеэр муж, орон, хотын Нам, Засгийн дарга удирдлага экологийн хамгаалалт, эдийн засаг, шинийг санаачлах зэрэг асуудлаас эхлээд иргэдийн анхаарлын төвд орж байсан асуултад хариулт өглөө.

Тянжинь

Ли Хүнжүн: Тянжиний намаг газрын нөөцийг умардын экологийн “бөөр”, “уушги” болгон чухалд үзнэ.

Жан Гүөчин: Бээжин, Тянжинь, Хэвэй мужийг хамарсан бүс нутагт “Экологийн амьдрахуйн хот”-ыг байгуулна.

Шаньши

Лүө Хүйнин: Тэргүүн эгнээнд явж байгаа “Шаньши загвар”-аас илүү олныг бий болгоно.

Лөү Яншэн: Эрүүл мэндийнхээ төлөө үр тариа илүү ихээр идэж хэрэглээрэй.

Шанхай

Личян: Төв, Засгийн газар нь Шанхай хотод ийм чухал стратегийн зорилтыг өгсөн. Бид сайн ажиллах болно.

Инюүн: - Иргэд Засгийн газарт хандахад “сүлжээ дэлгүүр”-тэй адилхан амар хялбар байх болно.

Жянсү

Лүө Чиньжянь: - Инновацын нэгтгэх түвшинг сайжруулна.

Ү-Жэнлүн: Чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахад нэг хүн, нэг айл өрхийг ч үлдээхгүй.

Фүжянь

Юй Вэйгүө: Нутагт минь саатаж, цэвэр агаар амьсгалж, үзэсгэлэнт сайхан уул усаар зугаалаарай.

Тан Дэнжя: Ард иргэд эрхэлсэн аж ахуйн нэгжийг “дотнын хүн”-тэйгээ адилхан хүндэтгэнэ.

Шаньдүн

Лю Жя-И: “Тэргүүн эгнээнд явж, шинийг бий болгох”-ыг зорилт болгоно.

Хэнань

Ван Гүөшэнь: Ажил үүргээ гялалзтал хийж, илүү их амжилтад хүрэхээр хичээнэ.

Чэнь Рүнье: Өндөр чанартай хөгжлийг хайна.

Хүвэй

Жянь Чаолян: Экологийг тэргүүн байранд тавьж, жижиг хэсгийг ч орхигдуулахгүй.

Ван Шяодүн: Ард иргэд эрхэлсэн аж ахуйн нэгжийг бүх чадлаараа дэмжинэ.

Гуандүн

Лиши: Гуандүн-Хонконг-Макаогийн бүтээн байгуулалтад шинэ амжилт гаргана.

Ниншя

Ши Тайфэн: Хөгжиж буй бүс нутгуудын өндөр чанартай хөгжлийг дэмжинэ.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Ардын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл