solongonews
Хятад-АСЕАН-ны батлан хамгаалахын сайд нарын албан бус 7-р уулзалт болов
2017-10-24 20:58
Хятад-АСЕАН-ны батлан хамгаалахын сайд нарын албан бус 7-р уулзалт болов.

Хятад-АСЕАН-ны батлан хамгаалахын сайд нарын албан бус 7-р  уулзалт 23-нд Филиппиний Кларкт болж, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, батлан хамгаалахын сайд Чан Ваньчуань АСЕАН-ны 10 орны батлан хамгаалах салбарын  удирдлагуудтай уулзсан байна.

Чан Ваньчуань: Одоо чуулж буй  ХКН-ын ХIХ их хурал бол чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, Хятадын онцлогтой социализмыг шинэ цаг эринд хөгжүүлэх зангилгаа цаг үед болж буй маш чухал ач холбогдолтой хурал юм. Хятад улс АСЕАН-ны орнуудтай маш нягт уялдаа  холбоотой хувь заяаны нэгдмэл цогц юм гэжээ.  

АСЕАН-ы батлан хамгаалах салбарын удирдагчид ХКН-ын ХIХ их хурал амжилттай хуралдсанд баяр хүргээд, үзэл баримтлал, үйл ажиллагаандаа бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг чухалчилж, чухал хувь нэмэр оруулсан хэмээн Хятад улсыг үнэлсэн бөгөөд улмаар Хятад улстай стратегийн зөвшилцлөө нэмэгдүүлж, сэргийлэлт хамгаалалтын салбарын  ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, ойлголцол, харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, хүндрэл бэрхшээл, өрсөлдөөн сорилтыг хамт зохицуулж, бүс нутгийн  хөгжлийг хамгаалахад бэлэн байгаагаа  мэдэгджээ.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл