solongonews
Ши Жиньпин эрдэмтдийн ярилцааны хурлын нээлтэд оролцов
2018-07-25 17:36
Ши Жиньпин эрдэмтдийн ярилцааны хурлын нээлтэд оролцов.

Преторид Хятад улсын дарга Ши Жиньпин өмнөд Африкийн ерөнхийлөгч Рамафорсэтэй хамт Хятад өмнөд Африкийн эрдэмтдийн ярилцааны дээд хурлын нээлтэд 07-р сарын 24-нд оролцов.

Халуун алга ташилтын дуунд, Ши Жиньпин болон Рамафорсэ хамтдаа нээлтийн ёслолын тухайн талбайд орж   очив.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ: Хятад болон Африк түүхээсээ аваад жаргал зовлонгоо хамтатгасан хувь заяаны хамтын цогц болон хамтран   ажиллахаар дамжин хамтдаа амжилтад хүрэх ашиг сонирхлын хамтын цогц юм. 2015 оны 12-р сард, Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын Йоханнесбургийн дээд хурал  төгс амжилттай болов. Уг дээд хурлын үр бүтээлийн баримт бичгээс дэвшүүлсэн   шинжлэх ухааны судалгааны хамтын ажиллагааны төсөл маш сайнаар хэрэгжиж,   тодорхой үр ашиг олов. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар, Хятад өмнөд Африкийн   шинжлэх ухаан технологийн шинэчлэлийн хамтын ажиллагаа ч идэвхтэй ахив   гэжээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ: Энэ оны 09-р сард Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хурал болно. Хятад өмнөд Африк, Хятад, Африкийн шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагаа чухал шинэ   боломжид нүүрлэж байна. Бид хамтран шинэчлэх шинэ индрийг идэвхтэй байгуулж,   солилцоо хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, залуу эрдэмтдийн солилцоог эрчимжүүлж,   дэлхийн шинэчлэлийн сүлжээтэй идэвхтэй уялдаж, дэлхийн олон оронтой шинэчлэлийн   чадавхын асуудлаарх нээлттэй хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятад өмнөд   Африкийн шинжлэх ухаан технологийн шинэчлэлийн хамтын ажиллагааг урагшлуулан   дэлхийн шинжлэх ухаан технологийн хөгжлийн урсгалтай холбож, дэлхийн шинжлэх   ухаан технологийн хөгжлийн тэргүүн эгнээнд орохоор хичээх ёстой. Хятад болон өмнөд Африкийн шинжлэх ухаан технологийн салбар, мөн үйлдвэрлэлийн салбарын   төлөөлөгчид Хятад өмнөд Африкийн уламжлалт найрсаг харилцааг тасралтгүй   бадруулж, шинэчлэлийг идэвхтэй нээн нягт хамтран ажиллаж, Хятад өмнөд Африкийн шинжлэх ухаан технологийн шинэчлэлийн хамтын ажиллагааг хамтдаа амжилтад хүрэх хөгжлийн замаар замнуулахыг хүсэж байна   гэжээ.

Рамафорсэ хэлсэн үгэндээ: Эн тэргүүнд Ши Жиньпин өмнөд Африк, Хятадын шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааг чухалчлан дэмжиж буй явдалд талархаж байна, сүүлийн жилд өмнөд Африк, Хятадын шинжлэх ухаан   технологийн хамтын ажиллагаа баялаг үр бүтээлд хүрэв. Өмнөд Африк, Хятад хоёр орон шинжлэх ухаан технологийн шинэчлэлээр дамжин өсөлтийг урагшлуулахаар шийдэж байгаа болон хоёр талын энэ салбар дахь хамтын ажиллагааны нөөц хүчнийг энэ удаагийн ярилцааны хурал төвлөрүүлэн харуулав гэжээ.  

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл