solongonews
Монгол Улсын Өвөрхангай аймагт Хятадын аялал жуулчлал, соёлын өдөрлөг болж байна
2019-05-28 10:52
Монгол Улсын Өвөрхангай аймагт Хятадын аялал жуулчлал, соёлын өдөрлөг болж байна.


        “Хятадын аялал жуулчлал, соёлын өдөрлөг-2019” арга хэмжээ 05-р сарын 27-ны өдрөөс эхлэн гурван хоногийн хугацаатай Өвөрхангай аймагт зохион байгуулагдаж байна. Энэ онд Хятад, Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа юм. Энэ хүрээнд Хятадын түүх, аялал жуулчлал, соёл, урлагийг Монголын ард түмэнд таниулах аж.
        БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төв, Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран тус арга хэмжээг зохион байгуулж байна.

  Өдөрлөгийн үеэр “Үзэсгэлэн Хятад орон” гэрэл зургийн үзэсгэлэн, Хятад, Монгол номын үзэсгэлэн, “Торгоны замын цэргийн хуар” Хятадын уран бүтээлчдийн урлагийн тоглолтыг олон нийтэд толилуулах юм.
        Өдөрлөг 2019 оны тавдугаар сарын 27-ны өдөр Арвайхээр, 28-ны өдөр Хужирт, 29-ний өдөр Хархорин суманд болно.

 

Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : Өвөрхангай аймгийн ЗДТГ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл