
Өмнөд Солонгосын "Maeil Business Newspaper" сонин
Өмнөд Солонгосын "Maeil Business Newspaper" сонины 03 дугаар сарын 05-ны хэвлэлдээ Хятадын Ардын өдөр тутмын сонинд нийтэлсэн "Хятад улс дэлхийн хамгийн том 5G сүлжээг байгуулж байна", "Хятад улс шинжлэх ухаан, технологийн тусламжтайгаар ядуурлыг бууруулж байна" зэрэг нийтлэлийг ашигласан байна. /09-р хуудас/

Филиппиний "Манила бюллетень /Manila Bulletin/" сонин
Филиппиний "Манила бюллетень /Manila Bulletin/" сонины 03 дугаар сарын 08-ны хэвлэлдээ мөн Хятадын Ардын өдөр тутмын сонинд нийтэлсэн "Аж үйлдвэрлэлээр ядуурлыг бууруулах бодлого нь Хятадын 98 хувийн ядуу буурай өрхийг хамардаг", "Хятадын эдийн засгийн нийт хэмжээ анх удаа 100 их наяд юаниас давлаа", "Түүхийн уулзвар цэг дээрх Хятад улс” зэрэг нийтлэлийг нийтэлсэн байна. /03-р хуудас/
"Хоёр чуулган"-ы үеэр “Хятадын Өдөр тутмын сонин” нь гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд англи, франц, орос, япон, польш, итали, араб зэрэг 12 хэл дээр нийт 750 гаруй мэдээллийн бүтээгдэхүүнийг хангасан бол 40 гаруй улс орны 200 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 4500 гаруй ширхэг мэдээ цацсан байна. Үүний зэрэгцээ “Хятадын Өдөр тутмын сонин” нь Орос, Египет, Тайланд, Өмнөд Солонгос, Филиппин, Пакистан, Франц, Итали, Испани, Польш, Бразил, Мексик, Өмнөд Африк, Танзани, Сенегал зэрэг 15 орны томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран ажиллаж, нийт 25 сэдэвчилсэн тусгай хуудсыг хэвлүүлсэн байна.
