Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академи, Хятадын Олон Улсын Эдийн Засгийн Солилцооны Төв хамтарч санаачлан зохион байгуулсан “ХКН-ын XIX их хурал: Хятадын хөгжил болон түүний дэлхийн үр нөлөө” олон улсын тинк танк судалгааны хурал 11 дүгээр сарын 16-ны өдөр болж, Хятадын холбогдох байгууллагын хариуцах хүмүүс болон нэрт судлаач, тэрчлэн дэлхийн 31 улс орноос ирсэн тинк танк судлаач, улс төрч нийт 240 гаруй хүн оролцсон байна.

ХКН-ын Улс Төрийн Товчооны гишүүн, Суртал Ухуулах Газрын дарга Хуан Күньмин хуралд оролцсон бөгөөд “Хятад улс шинэ аянаа эхлүүлж, дэлхийн хөгжилд шинэ боломжуудыг авчирна” гэсэн гол сэдвээр лекц уншсан байна. Тэрээр:
- Хятадын улсын онцлогтой социализм шинэ цаг үед орсон нь Хятадын улсын хөгжилд бүх талын чанартай, үндсэн чанартай ач холбогдолтойгоор үл барам дэлхийн хөгжилд үр нөлөө үзүүлэх болно гэсэн байна.
Пакистаны Ерөнхий сайд асан Шаукат Азиз:
- Хятад улс бол маш чухал дэлхийн чанартай том улс болно. Дараагийн хэдэн арван жилд дэлхийн ирээдүйн хөгжилд нэн чухал дүрийг тоглох болно гэж хэллээ.
