solongonews
Зохиолч уншигчийн уулзалт боллоо
2018-06-09 22:00
Зохиолч П.Батхуягийн “Улаан хотын хүүрнэл”, “Улаан хотын ухаарал” ном монгол бичгээр хэвлэгдлээ.

МЗЭ-ийн болон оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадмын дөрвөн удаагийн шагналт зохиолч, СУИС-ийн багш, хэл шинжлэлийн ухааны доктор, судлаач, шүүмжлэгч Пүрэвхүүгийн Батхуягийн “Улаан хотын хүүрнэл”, “Улаан хотын ухаарал” ном Өвөр Монголд хэвлэгдэж, номын баярт зориулан зохиолч уншигчдын уулзалтыг 06-р сарын 09-ний өдөр Хөххотод зохион байгууллаа.

     Уулзалтын үеэр зохиолч П.Батхуяг уншигч, сонирхогчидтой өөрийн судалгааны ажил, бүтээл туурвилаасаа болон орчин цагийн хэл утга зохиолын талаарх үзэл бодлоо хуваалцаж, уншигчдын сонирхсон асуултад хариуллаа.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай!

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл