Хятад улсын Үр тарианы үйлдвэрлэлийн хэмжээ 655.89 сая тоннд хүрсэн байна
2018-12-15 21:32
Хятад улсын 2018 оны үр тарианы үйлдвэрлэлийн хэмжээ 655.89 сая тоннд хүрсэн байна.
Хятад улсын статистикийн товчооны энэ сарын 14-нд нийтэлсэн тоо баримтад, Хятад улсын 2018 оны үр тарианы үйлдвэрлэлийн хэмжээ 655.89 сая тоннд хүрсэн хэмээн тэмдэглэжээ. Энэ нь 2017 оны мөн үеэс 3.71 сая тонноор багасч, 0.6 хувиар буурсан байна.
Хятад улсын статистик тоо баримтын товчооны хөдөө тосгоны хэлтсийн ахлах мэргэжилтэн Хөү Рүйгийн тодруулснаар, энэ оны үр тарианы үйлдвэрлэлийн хэмжээ хэдийгээр бага зэрэг буурсан ч, буурсан хэмжээ нь бага юм. Үйлдвэрлэлийн хэмжээ мөн л өндөр түвшинд байна. Иймээс энэ жил мөн элбэг хураалттай онд тооцогдоно гэжээ.
Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Шинь Хуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
