Нэгдүгээр сарын 07-нд Хятадын гадаад валютын үндэсний газраас гаргасан тоо баримтаас үзвэл 2023 оны 12-р сарын сүүлийн байдлаар Хятад улсын гадаад валютын нөөц 3 их наяд 238 тэрбум ам.долларт хүрч, 11-р сарын сүүлээс 2.1 хувь, 66.2 тэрбум ам.доллараар нэмэгдсэн байна.
Хятадын гадаад валютын үндэсний газрын холбогдох ажилтны танилцуулснаар "Өнгөрсөн 12-р сард гол гол эдийн засгийн цогцуудын мөнгөний бодлого, хүлээлт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр ам.долларын индекс буурч, дэлхийн санхүүгийн хөрөнгийн үнэ ерөнхийдөө өссөн байна. Валютын ханшийн хөрвүүлэлт, хөрөнгийн үнийн өөрчлөлт зэрэг хүчин зүйлсийн нийлбэр нөлөөгөөр тухайн сард валютын нөөцийн цар хүрээ өссөн. Хятад улсын эдийн засаг үргэлжлэн өсөн сайжирч, өндөр чанартай хөгжил дэвшилтэй байгаа нь гадаад валютын нөөцийн цар хүрээ үндсэндээ тогтвортой байхын тулгуур болно" гэжээ.
