
ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд, Эрчим хүчний үндэсний зөвлөлийн дарга Ли Кэчян 10-р сарын 11-нд тус зөвлөлийн хурлыг даргалан хуралдуулж, эрчим хүчний аюулгүйн шинэ стратегийг цаашид хэрэгжүүлэх талаар судалж, эрчим хүчний чансаатай хөгжлийн хэрэгжилтийг урагшлуулах саналыг хянан баталж, энэ өвөл ирэх хаврын дулаалга хангалтын ажлыг төлөвлөв.

Хурал дээр хөгжил өөрчлөлтийн хороо, эрчим хүчний газар мэдүүлэг өгч, эрчим хүчний зөвлөлийн бүрэлдэхүүн байгууллагын төлөөлөл үг хэлсэн байна. Ли Кэчян цохон тэмдэглэхдээ:Сүүлийн жилд манай улсын эрчим хүчний хөгжил шинэ амжилт олж, эдийн засаг нийгмийн хөгжилд үндсэн тулгуур хүчний үүрэг гүйцэтгэв. Манай улс хөгжиж буй орон хэвээр байсаар, орчин үеийн бүтээн байгуулалтыг урагшлуулах, эрчим хүчний хангалтыг баталгаажуулах нь урт хугацааны стратегийн үүрэг юм.
Олон улсын эрчим хүчний хангалт хэрэгцээний байдал гүнзгий зохицуулалттай болсон, эрчим хүчний салбарын шинэ байдал шинэ сорилтыг даван туулахад эрх биш Ши Жиньпиний шинэ цаг эрин дэх Хятадын онцлогтой социализмын үзэл санаагаар жолоодуулж, Намын Төв Хороо,Төрийн Зөвлөлийн төлөвлөлтийг хэрэгжүүлж, эрчим хүчний хэрэглээ, хангалт,технологи, тогтолцооны хувьсгал болон олон улсын хамтын ажиллагааг урагшлуулж, эрчим хүчний чансаатай хөгжлөөр дамжин эдийн засаг нийгмийн эрүүл тогтвортой хөгжилд бат бөх баталгаа хангах хэрэгтэй гэжээ.
