solongonews
Ирээдүйн гэрэл гэгээ- хүүхэд
2022-06-21 16:07
Ирээдүйн гэрэл гэгээ- хүүхэд

   Ниншягийн хотон үндэстний өөртөө засах орны Үжүн хотын Хун Сибао дүүргийн Тай Яншань төв бага сургуулийн урлагийн багш Ванлян баасан гараг бүрийн үдээс хойш 20 гаруй кмын зайтай газраас Тянюань бага сургуулийг зорин ирж, 14 сурагчиддаа хичээл заадаг байна.

Хятад хэл бичгийн ном дээрх "Тогосны сүүл хамгийн үзэсгэлэнтэй" гэсэн хэллэгийг хүүхдүүд их сонирхож байдгийг тэрээр мэдээд олон тооны тогосны зураг, бичлэг олж, хүүхдүүдээс анхааралтай ажиглаж, "Хамгийн үзэсгэлэнтэй харагдаж байгаа нь юу бол?" гэж төсөөлүүлсэн байна. Бас "Шагнал авлаа" гэсэн хичээлээр хүүхдүүдэд цаасан аяга, өнгөт цаас, өнгөт үзэг гэх мэт зүйлсээр шагналын цом хийхийг даалгаж, дуусаад шагнал гардуулах ёслол болж, анги бүхэлдээ инээд хөөрөөр дүүрэн байлаа. Тэр бас хүүхдүүдийг дагуулан байгальтай илүү ойртуулж, сургуулийн хүрээн дэх ургамлын навчны хэлбэр, навчны судлын хэлбэрийг ажиглуулж зурахыг оролдуулдаг.

- Би тэнд долоо хоногт нэг л удаа очдог. Тиймээс хичээлээ аль болох сонирхолтой болгохыг хүсдэг. Хүүхдүүд хөгжилтэй, зураг зурахад би маш их баяртай байдаг гэж Ванлян хэлэв.

Ниншягийн хотон үндэстний өөртөө засах орон 2021 оны хаврын улиралаас эхлэн Хятадын Боловсролын хөгжлийн сангийн дэмжлэгтэйгээр хөдөө орон нутгийн жижиг сургуулиудын багш нарт сургалтын дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулж, урлаг спортын чиглэлийн гол багш нарыг сонгон, жижг хэлбэрийн сургуулиудад  очиж хичээл заалгав. Одоогийн байдлаар Ниншя 800 гаруй багшийг илгээсэн бөгөөд тэдний нэг нь Ванлян юм.

- Тянюань бага сургууль уул нь 2 багштай, урлаг спортын хичээл нь зөвхөн онлайн хичээлд тулгуурладаг, багш сурагчдын хоорондын харилцаа төдийлөн үр дүнтэй байдаггүй. Би илүү алхаж илүү ажиллахаас ухрахгүй, хүүхдүүд маань баяр баясалтай байвал аз жаргал тэр гэж Ванлян хэлэв.

Ванляний нэгэн адил Ниншягийн Гүюань хотын Шижи шянын Жян Тайбао суурингийн төв бага сургуулийн хөгжмийн багш Люжя ч бас Жян Тайбао суурингийн Шипин бага сургууль болон Баолины сургалтын цэгт багшилж байгаа бөгөөд энэ хоёр сургуульд ердөө 10 хүүхэд суралцдаг.

- Хүүхдүүд эхэндээ их даруу, үг дуу цөөн байсан, бүжиглэх нь бүү хэл ам ч нээж зүрхлэхгүй байсан гэж Люжя хэлэв.

Хүүхдийн идэвхийг хөдөлгөх зорилгоор Люжя хоёр сургуулийн хүүхдүүдийн онцлогт тохируулан хичээлийн өөр өөр төлөвлөгөө гарган, цахим хөгжим, бүжжиг гээд 40 минутын хичээлийг ихэвчлэн нэг эсвэл хоёр цаг хүртэл уртасган ордог.

- Би анх багш хэмээх үүргийг хүлээн авахдаа зөвхөн даалгавар гэж боддог байсан ч хүүхдүүдэд хичээл заах явцад хөдөөгийн сургуулиудын урлагийн боловсролын дутагдлыг нөхөхөд багшийн хичээл зүтгэл чухал үүрэг гүйцэтгэдэгийг ойлгосон. Би илүү олон хүн энэ эгнээнд нэгдэж, үүнийг дамжуулна гэж найдаж байна. Энэ бол утга учиртай үйлдэл юм гэж Люжя хэлэв.

Ер нь залуу багшийн багуудын дунд 54 настай Цао Жиже бол "онцгой" нэгэн юм.

- Хүүхдүүд намайг "Багш өвөө" гэж дуудаг. Би энэ насанд өөрийн ур чадвараа ашиглан хүүхдүүдэд аз жаргал бэлэглэж байгаадаа маш их баяртай байна гэж Цао Жиже хэлэв.

Хөдөөгийн эдгээр жижиг сургуулиуд аажуухан орон зайгаа олж хүрээ цараа тэлсээр байгаа нь эдгээр хичээл зааж буй багш нарын хичээл зүтгэл юм.Энэ жилийн "6-р сарын 1" дэлхийн хүүхдийн баяраар Люже Шипин бага сургуулийн 6 хүүхдийг зохион байгуулан "Эх орны цэцэгс" хамтлагийн бүжиг, гоцлол дуу, найрал дуу зэрэг уран сайхны тоглолт гаргав ... Хүүхдүүдийн өвөө эмээ, аав ээжүүд тайзан дээр зогсож буй өөртөө итгэлтэй хүүхдүүдийг хараад тэд үнэхээр баярлав.

- Би тэвчээртэй байж, хөдөөгийн олон хүүхдүүдэд дуу, урлаг заах болно гэж Люжегийн хэлсэн үг нь олон багш нарын хүсэл тэмүүллийг илэрхийллээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл