solongonews
“Хятадын баруун бүс нутгийн гэрэл зургийн үзэсгэлэн” Сөүл хотод нээгдэв
2021-04-22 11:38
“Хятадын баруун бүс нутгийн гэрэл зургийн үзэсгэлэн” арга хэмжээ 04 дүгээр сарын 21-ний өдөр Сөүл хотод нээлтээ хийв.

БНХАУ-аас Өмнөд Солонгост суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин, Өмнөд Солонгосын Ерөнхий сайд асан Ли Соо Сунг нар нээлтийн арга хэмжээнд оролцлоо.

Арга хэмжээний үеэр

Шин Хаймин хэлэхдээ:

- Хятад улс бол өргөн уудам газар нутагтай, олон мянган жилийн түүхтэй, гайхамшигтай өв соёлтой, олон үндэстэн ястантай улс юм. Ялангуяа Хятадын баруун бүс нутаг нь үзэсгэлэнтэй, өвөрмөц соёлтой, сэтгэл татам нутаг билээ. "Мянга сонсохоор нэг үз" гэдэг ардын үг бий. Цар тахлын дараа Өмнөд Солонгыг багтаасан дэлхийн олон улс үндэстний ахан дүүс Хятадын баруун бүс нутагт зочлохыг урьж байна гэжээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл