solongonews
Нэр алдраас гэр бүл үнэтэй
2017-07-28 09:46
Олимпийн алтан медальтай Хятадын тамирчин Хэ Зи спортын дэвжээнээс халагдав.

   Хятад улсын усанд үсрэгч тамирчин Хэ Зи 7 дугаар сарын 25-ны өдөр тэмцээнээс нэрээ татах болсноо албан ёсоор зарласан бөгөөд хувийн блогтоо ээж болох болсон мэдээллийг цухуйлгасан байна. Тодруулбал:

- Тийм ээ, би усанд үсрэх тамирчин хэмээх алдар нэрэндээ “баяртай” гэж хэлэх цаг болсон. Хүмүүс надаас ямар мэргэжлээр ажилладаг вэ гэж асуухад “Тамирчин” гэж омог бардам хариулдаг байлаа. Өөрийн амжилтаар эх орныхоо далбааг өндөрт мандуулах тэр мөч үнэхээр гайхалтай байдаг юм. Ингэж бодохоор харамсмаар ч юм шиг гэж бичсэн бөгөөд:

- Усанд үсрэх спортын дэмжээнд 20 жил хүч үзлээ. Одоо гэр бүлийнхээ төлөө тэмцэх цаг ирсэн. Өнгөрөгч онд би тамирчин байсан бол энэ онд хүний гэргий, хүүхдийн ээж болно. Кай бид хоёр үрийнхээ зулайг үнэрлэх гэж хүсэн хүлээж байна гэж бичсэн байна.

Хэ Зигийн хувьд 2006 онд улсын шигшээ багт элсэж, Лондон хотод болсон 2012 оны Олимпийн наадамд Ү Миншягийн хамт 3 метрийн тавцангаас үсрэх уран сайхны хос үсрэлтийн төрөлд алтан медаль хүртсэн. 2016 оны Олимпийн наадмын үеэр найз залуу, мөн Хятадын усанд үсрэх шигшээ багийн тамирчин Чинь Кайгийн гуйлтаар гэрлэхийг зөвшөөрч, энэ онд хуримаа хийсэн билээ. 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл