solongonews
Энэтхэгт өдөрт халдварын 314 мянган тохиолдол бүртгэгджээ
2021-04-22 15:43
Энэтхэгт өдөрт халдварын 314 мянган тохиолдол бүртгэгджээ.

Энэтхэгт сүүлийн 24 цагийн хугацаанд “COVID-19” халдварын 314835 тохиолдол шинээр илэрч, нас барсан 2.1 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт боллоо гэж тус улсын Эрүүл Мэндийн Яам мэдээлэв.

Халдварын тохиолдлын тоогоор хоёрдугаарт жагсаж буй Энэтхэгт цар тахал дэгдэж эхэлснээс хойш халдварын нийт 15.9 сая гаруй тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 13.5 сая хүн эдгэрсэн бол 184 мянган хүн нас барсан байна. Тус улсад халдвар авсан хүний тоо 41 дэх өдөртөө дараалан нэмэгдсээр байна.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : china.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл