
Хонгконгд болсон олон улсын Уран бүтээлчдийн холбооны хоёр дахь төлөөлөгчдийн их хуралд Өвөр Монголын Улаанцав хотын нэрт фото зурагчин Жүрчинд·Баатар “Фото зургийн шилдэг бүтээлийн шагнал” болон “Үндэстний соёлд шалгарсан хувь нэмэр үзүүлсэн шагнал” хүртсэн байна.

Олон улсын Уран бүтээлчдийн холбоо нь 22 жилийн өмнө байгуулагдаж, 32 улс оронд салбартай хороо ажиллуулж, олон улсын хэмжээнд түргэн хөгжиж байгаа томоохон соёл урлагийн баг юм.

Жүрчид Баатар бол Цахар баруун гаран өмнөд хошууны уугуул, Хятад улсын фото зургийн нийгэмлэгийн гишүүн, Улаанцав хотын фото зургийн нийгэмлэгийн дарга бөгөөд Өвөр Монголын Хайр - Парис хуримын фото зургийн компаний даргаар ажиллаж байна. тэрээр 20 гаруй жилийн уран бүтээлийн аяндаа байгаль орчны өнгө үзэмж, монгол үндэстний соёл иргэншлийг харуулсан 10 мянга гаруй фото зургийн бүтээлтэй, улсын дотоод болон гадаадын фото зургийн тэмцээн уралдаанд үлэмж их амжилт гаргасан байна. 2007 онд тэр Хөхнуур Төвдийн өндөрлөгийг зорьж, өндөрлөг хээрийн соёл иргэншлийг харуулсан бүтээлийн зураг авалт хийжээ. Жүрчид Баатарын бүтээлүүд нь үндэстний өнгө будаг, өвөрмөц чанарыг гүн харуулж байдгаараа дэлхий нийтийн хүн зонд илүү мэдрэгдэж гайхагдаж байдаг.
