solongonews
Төрийн далбаа мандуулах ёслолыг 110 мянга гаруй хүн үзэв
2018-10-01 12:46
Төрийн далбаа мандуулах ёслолыг 110 мянга гаруй хүн үзэв

2018 оны 10-р сарын 1 бол БНХАУ байгуулагдсаны 68 жилийн ойы баяр болно. Өглөө эрт Хятадын олон газраас хүрэлцэн ирсэн 110 мянган иргэд Тянь Ань Мэний талбайд төрийн далбаа мандуулах ёслолыг үзэж, төрийн дуулал дуулж, эх орныхоо төрсөн өдрийн баярыг тэмдэглэжээ.

06 цагийн үед, Хятадын ардын чөлөөлөх армийн ёслолын 30 цэрэг  Тянь Ань Мэний хаалгаар гарч ирэн Жин Шүйчяо гүүрийн хоёр хажуугаар зогсож, Тянь Ань Мэн асар дээр Хятадын чөлөөлөх цэргийн найрал хөгжлийн ангийн 8 бүрээчин төрийн далбаа мандуулах бүрээн дууныг дуугаргасан байна. Түүний дараа Хятадын ардын чөлөөлөх армийн ёслолын 96 цэрэг Тянь Ань Мэн асраас гарч, таван таван хошуутай төрийн далбааг хамгаалан Тянь Ань Мэний талбайд хүрч ирсэн байна.

06 цаг 10 минутын үед, БНХАУ-ын төрийн дуулал эгшиглэж, төрийн далбаа алгуур мандлаа. Төрийн далбааг мандуулах хугацааг одон орон судлаачдын тооцоо, Бээжинд нар мандах хугацааны дагуу тогтоосон юм. 

Төрийн далбаа мандуулах ёслол дууссаны дараа хүмүүс урайлан хаширч, Тань Ань Мэний өмнө 10 мянга гаруй энх тайвны цагаан тагтааг исгэжээ. Хүмүүс гар утсаа гарган энэхүү баярт цаг мөчийн тэмдэглэн үлдээсэн байна. 

Найруулагч: hurtsaa
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл