solongonews
Уран зургийн галерей орж, уянгат хаврыг мэдрээрэй
2022-03-17 16:35
Уран зургийн галерей орж, уянгат хаврыг мэдрээрэй

        Чийг үнэртсэн хаврын салхи зөөлөн илбэхэдурин цагийн ногоон өнгө салхиар айлсаж, эх газрыг нөмрөх нь уянгатай. Хавар бол амьтай бүхэн сэргэж, итгэл найдвар ивээх улирал. Бүх цаг үеийн туршид уран бүтээлчид цаг хугацааны солигдолд ихээхэн анхаарал хандуулж ирсэн. Тэд сэтгэлийн үгээ үзэг бийрээр буулган, хаврын сайхан дүр төрхийг дүрсэлдэг.

        Энэ эрч хүчтэй улиралд Хятадын уран зургийн галерейд "Гайхамшигт уул уус-Хятадын Уран зургийн галерейн Саншань уулын ус ба үзэмж сэдэвт бүтээлийн цуглуулгын үзэсгэлэн", "Улсын хэв маягт - Хятадын Уран зургийн галерейн бар жилийн ардын уран урлагийн үзэсгэлэн" зохион байгуулж байна. Үзэсгэлэнд байгалийн хавар, сэтгэлийн хавар, цагийн хавар зэрэг уран бүтээлүүдийг цуглуулж, хаврын уур амьсгалыг авчирчээ.Уран зургийн галерейд орж, айсуй хаврын мэндийг угтацгаая.

 Хүсэл тэмүүлэлтэй сайхан хавар айсуй

        Хаврын урин цаг ирэхийг, аз жаргалтай амьдрахыг хүсэх нь ардын баялаг, өнгөлөг амьдралд ихэвчлэн тусгагдаж, мөн ардын урлагийн гайхамшигт урлагт загварчлах хэлбэрээр тусгагдсан байдаг. Цагаан сарыг хүмүүс шинэ жилийн зураг хэлбэрээр угтан авч, баярын баяр баясгаланг цаасан хайчилбараар тодотгож, сайхан дүр зургийг уран баримлаар хуулбарлан, цаасан шувуу нисгэж хаврын хүчтэй сэвшээ салхины аяыг мэдрэх, амьдралын хавар, намрыг сүүдрийн хүүхэлдэйгээр уншиж, хүүхдийн тоглоом дундаас гэнэн цайлган  хүүхдийн сэтгэлийг мэдрэх болно.

        " Улсын хэв маягт - Хятадын Уран зургийн галерейн бар жилийн ардын уран урлагийн үзэсгэлэн" нь "Хаварт тухалсан зуун бар", "Хаврын сэвшээ салхины бахархал", "Хавар ба Жинминг", "Хаврын цэцэрлэгт хүрээлэн" гэсэн дөрвөн бүлэгт хуваагдаж, музейн сан хөмрөгт байгаа урлагийн бүтээлүүдийг багтаасан шинэ жилийн зураг, цаасан хайчилбар, сүүдрийн хүүхэлдэй, өнгөт баримал, цаасан шувуу зэрэг төрлүүд бүхий  нийт 160 ардын бүтээлийг хамарч, Хятадын янз бүрийн үндэстэн, бүс нутгийн өвөрмөц соёл, зан заншлыг харуулсан байна.

        “Хүүхдүүд сургуулиасаа эрт буцаж ирээд салхинд цаасан шувуу нисгэж байна" гэх эртний яруу найргийн нэгэн бадаг байдаг.Хавар бол цаасан шувуу нисгэхэд тохиромжтой улирал. Бээжин, Тяньжин, Вэйфан, Нантун зэрэг дөрвөн алдартай цаасан шувууны гарал үүсэлтэй хот болон чухал төрлийн цаасан шувууны бүтээлүүд нь барзгар, зоримог, содон тод өнгийн, гоёмсог, эсвэл гэрэл гэгээтэй онцлог нь Хятад үндэстний гоо зүйн үзэл санаа, соёлын утга санаа, романтик салангид урлагийн зан чанарыг агуулсан байдаг. Үзэсгэлэнгийн танхимд ялангуяа, Хао Делигийн цаасан шувуун дээр өлгөөтэй, хөнгөн, хөдөлгөөнтэй нь анхаарлыг их татна. Энэхүү цаасан шувуу нь гурван хэмжээст луугийн толгойтой, бие махбодийг бэлгэдсэн 30 гаруй "Зуут хилэнцэт хорхой"-гоос бүтсэн.Нийт 10 гаруй метр урттай, Хятадын Уран зургийн галерейн цуглуулгад байгаа хамгийн том цаасан шувуу юм."Шаян"(хараацай шувууны нэг төрөл) бол Бээжингийн цаасан шувууны хэв маягийг хамгийн их төлөөлдөг. 2008 оны Бээжингийн олимпын наадмын сахиусуудын нэг "Нини"-г цаасан шувуунаас санаа авч зохион бүтээжээ. Үзэсгэлэнд тавигдсан Ха Күйминий цаасан шувуу "Таван загаст хараацай" нь улаан, цэнхэр өнгийн алтан загасыг хараацайн дээр зурж, сайхан утга учрыг шингээсэн байдаг. Түүнчлэн “Хаврын сэвшээ салхины бахархал”, “Цаасан шувуу нисгэж байгаа арвуул” зэрэг шинэ жилийн зургууд ч хавар цаасан шувуу нисгэх баяр хөөртэй дүр зургийг харуулсан.

Энэ бол цаг үеийн шинэ үзэгдлүүдээр дүүрэн хавар

        Цагаан уулс, хар уснаас цаст тэгш өндөрлөгүүд, баруун хойд хилээс олон мянган бээрийн далай хүртэл, хээр талаас Хөхмөрний өмнөд уст нутаг хүртэл улаанаар будагдаж, ногооноор халиурсан, шараар өнгөлөгдөж, тунгалаг цагаан гэхчлэн нутаг нутгийн үзэмж төгөлдөр харагдаж, Хятад орны хавар янзтай сайхан эхэлнэ.

        Эрт дээр үеэс Данчингийн(Хятад зургийн синоним) үе үеийн мастерууд эх байгалиар аялан, сэтгэл зүрхнээсээ сүсэглэн байж, хөхөмдөг уулс, гол мөрнүүдийг гайхамшигт бийрээр дүрсэлсээр ирсэн. Эдгээр бүтээлүүд нь байгалийн хэлбэр дүрс, оюун санааг нарийн дүрслэхээс гадна хүмүүнлэгийн үзэл санааг нэгтгэж, "Үзэг, бэх цаг үетэйгээ хамт байх" гэсэн бүтээлч үзэл баримтлалыг гоо зүйн янз бүрийн парадигмаар тайлбарласан байдаг.

      БНХАУ байгуулагдсаны дараа ч юм уу, өөрчлөлт нээлтийн үед ч юм уу, шинэ эринд орсон ч бай уран бүтээлчдийн бүтээсэн уул усны зургууд нь гоо зүйн хэв маягийн өөрчлөлт, шинэчлэлээр өөр өөр дүр төрхийг харуулсан байдаг. Эдгээр бүтээлүүд нь хүүхдийн өхөөрдөм сэтгэлгээний дүр төрхөөс урган гарч, Хятадын нийгмийн дэвшлийн агуу туршлагаас улбаатай бөгөөд цаг үеийн шинэ дүр төрхийг харуулсан байна.

        "Гайхамшигт уул уус-Хятадын Уран зургийн галерейн Саншань уулын ус ба үзэмж сэдэвт бүтээлийн цуглуулгын үзэсгэлэн"-д Хятад зураг, тосон зураг, бар зураг, усан будгийн зураг, баримал зэрэг урлагийн төрлүүдийг багтаасан 130 гаруй бүтээлийг шалгаруулжээ. Үүнд Ян Шианрангийн "Хавар орох"  бар зураг хаврын улиралд ажиллаж буй хүмүүсийн дүр зургийг романтик байдлаар харуулсан; Хэ Хайшягийн "Тариалангийн талбай дахь хавар" нэртэй Хятад зураг номин ногоон өнгийн ус, улаан цэцэгстэй, хавар цагийн гэнэхэн догдлом мэдрэмжийг авчрах хамгийн романтик эшлэлүүдийг дүрсэлсэн байдаг. Лу Шигийн "Хаврын илч сайн" нэртэй Хятад зураг тоорын ойд хүүхдүүдийн хавар цагт зугаалж буй баяр баясгалантай цагийг дүрслэхийн тулд улаан түрхэцийг их хэмжээгээр ашигласан. Цүй Кайсигийн 2008 оны тосон будгаар зурсан "Бээжингийн хавар" нь 2008 оны Бээжингийн олимпын наадмын гол газар болох "Шувууны үүр"-ээр дэвсгэр зураг болгон, сарнай цэцэгтэй, жуулчидтай, хүлээлт дүүрэн хавар болж байгааг дүрсэлсэн байна. Хэ Жиалиний "Хаврын симфони" Хятад зураг 2020 оны хаврыг онцолж, цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах ажил хэвийн болж байгаа энэ үед хүмүүс ажил, үйлдвэрлэлдээ эмх цэгцтэй эргэн ирж байна гэсэн утга агуулжээ. Зураачийн хувь хүний дүр төрх сэтгэлгээг нэгтгэсэн, цаг цагийн цаг агаарын байдал, байгалийн үзэгдэлтэй сэтгэл хөдөлгөм эдгээр бүтээлүүдээс үзэгчид зөвхөн цаг үеийн амьдралын байдлыг мэдрэхээс гадна, амьдрал гэдэг их аянд тэмцэгчдийн ул мөр, ард түмний шинийг бүтээж байгааг олж харна.

Халуун дулаан их хайрыг илэрхийлсэн хавар

      Уран бүтээлч Ли Пинфаны уран бүтээлүүд ихэвчлэн энгийн амьдралаас сэдэвлэсэн, цэвэрхэн, энгийн, шулуухан, тод өнгөөр​бүтээгдсэн байдаг.

        Ли Пинфаны мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан "Энгийн ба ер бусын - Ли Пинфаны бүтээл, хандивласан бүтээлийн үзэсгэлэн" нь түүний Хятадын Уран зургийн галерейд хандивласан 1600 гаруй бүтээлээс 100 гаруй бүтээлийг шалгаруулан дэлгэж, "Онцгой хутга, бийр" болон "Ер бусын бэлэг" гэсэн хоёр хэсэгт хуваан, Ли Пинфаны урласан  бар зураг, хятад зураг, уран зургийн өдрийн тэмдэглэлээс гадна Японы ukiyo-e, Японы орчин үеийн бар зураг болон бусад олон улсын бар зургийн шилдэг бүтээл багтаж, зураачийн ер бусын урлан бүтээхүй болон их хайрыг харуулсан.

        Үзэсгэлэнгийн танхимд орж ирэхэд хүүхдүүдийн сэдэвт олонарван бүтээл угтан авдаг. Ли Пинфаны янз бүрийн арьсны өнгөтөй, адил бус үндэстэн угсаатай хүүхдүүдийн зургууд ухаалаг, хөөрхөн харагддаг. Тэдгээрийн дотроос "Бид энх тайвныг хүсч байна" зураг нь 1959 онд Германы Лейпцигийн олон улсын бар зургийн үзэсгэлэнгээс мөнгөн шагнал хүртэж, Ли Пинфаны урлагийн онцлогийг харуулсан бөгөөд Хятадын урлагийн бүтээлүүдийн дунд сонгодог бүтээл юм. Зураг дээр гурван хүүхдийг шар, цагаан, хар гэсэн гурван өөр арьсны өнгөөр дүрсэлсэн байна. Урд талын хүүхэд энхийн тагтаа тэврэн, хойд талын хоёр нь урд талын хүүхдүүдийн мөрөн дээр гараа тавьсан ба Ази, Африк, Европ Америкийн хүүхдүүдийн хоорондын дотно харилцаа, энх тайвны төлөөх хүсэл эрмэлзлэлийг харуулсан байна. Бүтээлийн сийлбэрийн зураас нь бат бөх, хүчтэй, өнгө аяс нь зохицсон, тод, гоёл чимэглэлийн хэв маяг нь баялаг харагдана.

        Төлөөлөгч бар зургаас гадна, уран зургийн өдрийн тэмдэглэл ч энэ үзэсгэлэнгийн онцлох зүйлсийн нэг юм. Удаан хугацааны турш уран зургийн өдрийн тэмдэглэл нь Ли Пинфаны бүтээлийн гол арга хэлбэр болж байв. Тэрээр үг хэллэгийг зураас, өнгөөр​сольж, амьдралын жижиг хэсгүүдийг цаасан дээр буулгаж, энгийн амьдралд яруу найргийн болон дүрслэлийн мэдрэмжийг өгсөн байна. Эдгээр содон жижиг гоёмсог зургуудаар аялахдаа үзэгчид амьдралын халуун дулаан, эгэл жирийн, мөнхийн гоо сайхныг мэдрэх боломжтой.

Эх дэлхийн хавар (Хятад зураг) ЖУ КИЖАНЬ

 Таван загаст хараацай (цаасан шувуу) ХА КҮЙМИН

Бид энх тайвныг хүсч байна ( Бар зураг) ЛИ ПИНФАНЬ

 

 

Зохиогч: Нийтлэл: ЛАЙ РҮЙ
Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : Солонго сэтгүүл
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл