
Аймир Азиз гэр бүлэрээ ШУӨЗО-ны Аксугийн Шая шяньд амьдардаг. Аксу нь Шиньжяний хөвөнгийн хамгийн том тариалангийн газар. Аймир Азизынхан 20 гаруй жил хөвөн тарьж, мөн түүж хураахтай холбоотой үйлчилгээг ойр хавийн хөвөнгийн тариаланчдад үзүүдэг. Хөвөн хураах машин механик байхгүй үед гар аргаар 300 мү /1га=15мү/ хөвөнгөө бараг 3 сарын хугацаа зарчуулан түүдэг байжээ. Харин одоо тэднийхэн хөвөн тарих бүх ажлыг техник хэрэгсэлээр гүйцэтгэх болжээ.
2020 онд Аймир Азизынхан хөнгөлөлттэй зээлд хамрагдан хөвөн түүн хураах чадавх бүхий нэг машин худалдан авсан аж. Удалгүй найзтайгаа хамтран ахин нэг машин авчээ. Ийнхүү тэрээр ойр хавийн хөвөн тарьдаг хүмүүст хураалтын үйлчилгээ үзүүлэх болов. "Одоо манай эндэхийн хөвөн тарьдаг өрхүүд бүгд машинаар ургацаа хураалгах дуртай. Машинаар хураавал нэгт, цаг хожино, хоёрт, мөнгө хэмнэнэ" гэж Аймир Азиз сэтгүүлчид хариулав. Тэднийхээр хөвөнгөө хураалгах хүмүүсийн захиалга олширсоор ирэх хоёр долоо хоног нь бүр битүү дараалал үүсгэжээ. Тэрээр захиалга ихтэй үед машин болгондоо дөрвөн туслах жолооч авч ажиллуулж байна. Аймир Азиз хөвөнгийн машин ажиллуулах сургалтад хамрагдаж байсан болхоор ойр зуурын эвдрэлийг өөртөө зохицуулчихдаг гэнэ.
Түүний тооцоолсноор хоёр машин нь энэ жил 8000 мү /1га=15мү/ хөвөн хураах төлөвтөй байна. Шатахуун, засвар, туслах жолоочийн цалинг хасаад 800000 юанын орлоготой болох нь. Харин хоёр жилийн дараа энэ хоёр машинаа түүж хураах хүчин чадал ихтэй шинэ машинаар сольж илүү олон хүмүүст үйлчлэхийг зорьж байна.
