solongonews
Шэньжөү 13 хөлгийн нисгэгч тун удахгүй буцах болно
2022-04-13 09:52
Сансрын тухай судалгаа шинжилгээ үргэлжилсээр

    Одоогоор “Шэньжөү 13” сансрын хөлгийн гурван нисэгч Хятадын сансрын станцад 6 сар шахам ажиллаад байна.

   “Шэньжөү 13” нисэгчтэй сансрын хөлгийг 2021 оны 10-р сарын 16-нд амжилттай хөөргөсөн байна. Сансрын хөлгийн багийн гишүүд Жай Жыган, Ван Япин, Е Гуанфү нар зургаан сарын хугацаатай сансарт ажиллах бөгөөд Хятадын сансрын станц хоёр дахь ээлжийн сансрын нисэгч болон хамгийн анхны эмэгтэй сансрын нисэгчийг угтсан байна. Хятадын хөөргөсөн хамгийн урт хугацаатай ниссэн нисгэгчтэй сансрын хөлөг болсны хувьд “Шэньжөү 13”-ын сансрын нисэгчид сансарт гарсан анхны шинэ жилийн баяраа угтаж, уламжлалт цагаан сарын баярыг анх удаа сансрын станцад тэмдэглэж, анх удаа сансарт хичээл заасан ба анх удаа сансрын станцад уран зургийн үзэсгэлэн зохиосон зэрэг олон “анхны” гэх үйл ажиллагааг хийсэн байна.

   Гурван сансрын нисэгч газар дээр суурилсан шинжлэх ухаан техникийн боловсон хүчний дэмжлэгтэйгээр хоёр удаагийн задгай сансарт гарах үйл ажиллагаа, хоёр удаагийн “Тяньгүн хичээл” болох сансраас хичээл заах үйл ажиллагааг амжилттай гүйцэтгэж, шинжлэх ухаан, технологийн олон туршилт, болон төслийг хэрэгжүүлэн биелүүлэв. Ван Япин Хятадын анхны задгай сансарт ажилласан эмэгтэй сансрын нисгэгч болж, сансрын нисэгчид анх удаа тойрог замд телеоперацийн тусламжтайгаар ачааны хөлгийг сансрын станцад залгах ажлыг дуусгасан байна. Сансрын хөлгийн баг мөн тойрог замд хамгийн урт хугацаатайгаар ниссэн Хятадын сансрын нисгэгчдийн шинэ түүхийг бичиж, Хятадын сансрын станц барих дараачийн ажилд бат бөх суурийг тавьжээ.

Сансрын станцаас авсан дэлхийн бөмбөрцгийн гадаргуугийн зураг

Зургийг: Нисгэгч Ван Япин

“Шэньжөү 13” сансрын хөлгийн нисгэгчийн багийнхан Өвлийн олимпын наадамд оролцсон Хятадын тамирчид болон бусад орны тамирчдад сансраас баяр хүргэв

Зургийг: Хятадын сансрын нисгэгчдийн төв

2021 оны 11-р сарын 18-ны өдөр нисгэгч Жай Жыган задгай сансарт амжилттай ажиллав

Зургийг: Синьхуа агентлаг

Тяньжөү-2 ачааны хөлөг сансрын станцын угсралтын үе шатад төлөвлөсөн бүх даалгавраа биелүүлж, уг ачааны хөлгийг Бээжингийн цагаар 03-р сарын 27-ны өдрийн 15:59 цагт сансрын станцын суурь модулаас шилжүүлэв. 
Зургийг: Синьхуа агентлаг Гүө Жэнжүн

Нисгэгч Ван Япин сансрын станцад

Зургийг: Хятадын сансрын нисгэгчдийн төв

“Тяньгүн хичээл”-ийн хоёр дахь хичээл 03-р сарын 23-нд эхэллээ. “Шэньжөү 13”-ын сансрын хөлгийн нисгэгчдийн багийнхан Хятадын сансрын станцаас хүүхдүүдэд хичээл оров. Хүүхдүүд Хятадын Шинжлэх ухаан технологийн музейд хичээл сонсож байгаа нь

Зургийг: Синьхуа агентлаг ГҮӨ ЖҮНЖЭН

Зохиогч: Ю ЖЯНЬБИНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл