Хятад, Орос, Монголын аяллын галт тэрэг дахин замд гарав
2019-08-13 17:28
Хятад, Орос, Монголын аяллын галт тэрэг дахин замд гарав.

144 хүн тээвэрлэсэн аяллын галт тэрэг Өвөр Монголоос хөдөлж, Монгол Улс, ОХУ-ыг зорив. Уг аялал Өвөр Монголын Бугат хотоос хөдөлж зам дагуу Улаанцав, Эрээн хотоор дайран Монгол Улсын Замын-Үүд боомтоор нэвтэрч ОХУ-ын Байгал нуурт хүрэх юм. Аялал нийт 11 хоног үргэлжилнэ.
Энэ жилээс эхлэн аялал жуулчлалын өсөлтийг нэмэгдүүлэх үүднээс Хятадын төмөр замын Хөххот товчооны групп компани, Улаанцав хотын соёл, аялал жуулчлал, спортын товчоотой хамтран Монгол Улсын Улаанбаатар хот, ОХУ-ын Байгал нуур хүрэх аяллын галт тэргийг гаргаж, улмаар “Бүс ба зам” дагуух улс орнуудын иргэдийн харилцан зорчих явдлыг нэмэгдүүлж байна.
Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
