solongonews
Хятад улс Афганистанд үр тарианы яаралтай тусламж үзүүлэв
2021-04-26 16:52
Хятадын засгийн газрын Афганистанд үзүүлсэн үр тарианы яаралтай тусламжийг хүлээлгэн өгөх ёслол 04 дүгээр сарын 25-ны өдөр Афганистаны засгийн газрын мэдээллийн төвд болов.

БНХАУ-аас Афганистанд суугаа элчин сайд Ван Юй хэлэхдээ:

- Хятад, Афганистан бол сайн хөрш, сайн найз, сайн түнш. Хоёр орон олон жилийн турш харилцан туслалцаж ирсэн. Сүүлийн жилүүдэд Хятадын тал Афганистаны талд 13 мянган тонн хүнсний тусламж үзүүлж, Афганистаны хэдэн сая ард олонд тус хүргэлээ. Цар тахлын хугацаанд Хятадын тал мөн эмчилгээний эд бодисоор тусалж, вакцинаар тусалсан. Хятадын аж ахуйн нэгжүүд Афганистаны эдийн засгийн байгуулалтад оролцохыг ахиулж, Хятад Афганистан “Бүс ба зам”-ыг хамтдаа байгуулан, хоёр орны ард түмэнд хүртээмжтэй байлгах болно гэжээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл