solongonews
Ши Жиньпин, Моди нарын уулзалт амжилттай болохыг хүсэж байна
2018-04-27 20:12
04-р сарын 27-28-нд Ү-хань хотноо Хятад улсын дарга Ши Жиньпин, Энэтхэгийн ерөнхий сайд Моди нар албаны бус уулзалт хийж байна.

Энэ нь хоёр орны харилцаагаа сайжруулах  чухал алхам бөгөөд стратегийн ойлголцлоо нэмэгдүүлэх гэсэн хоёр талын хүсэл эрмэлзлийг харуулж байна. Хоёр орны удирдагчид өнөөгийн дэлхий дахины  өөрчлөлтийн стратегийн ойлголцлын тухай тайван орчинд ярилцаж, Хятад, Энэтхэгийн  ирээдүйн харилцааны талаар үзэл бодлоо илэн далангүй солилцож  байна. 

Энэтхэгийн хэвлэлийнхэн: Ү-ханий энэ уулзалтын дараа, Моди 06-р сард Хятадын Чиндао хотод болох ШХАБ-ын чуулга уулзалтад оролцоно. Тэр үеэр хоёр удирдагч дахин уулзах боломжтой. Хятад, Энэтхэгийн удирдагчдын уулзалт хоёр орны  харилцааг ахиулахад чухал ач холбогдолтой юм. Албаны бус уулзалтын үеэр, хоёр  орны удирдагч хэлэлцээрт гарын үсэг зурахгүй ч олон салбарынхны анхаарлыг татаж  байна. Хятад, Энэтхэгийн удирдагчдын уулзалт хоёр орны харилцааны хөгжилд  ихээхэн ач холбогдолтой юм. Ү-ханий албаны бус уулзалт хоёр орны итгэлцлийг  нэмэгдүүлж, Хятад-Энэтхэгийн харилцааг хөгжүүлэх ерөнхий чиг хандлагад шинэ зорилт тогтоож, Хятад-Энэтхэгийн хамтын ажиллагааны хөгжилд шинэ хуудас нээх болно хэмээн мэдээлж байна.

Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл