solongonews
Шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл, борлуулалт өсөв
2023-04-12 09:47
Эхний улиралд шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл, борлуулалт өмнөх оны мөн үеэс бараг 30 хувиар өссөн байна.

Шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл, борлуулалт эхний улиралд сайн эхлэлийг тавьжээ. Хятадын Автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос 11-ний өдөр нийтэлсэн статистик тоо баримтаас харахад: Энэ оны 01-р сараас 03-р сар хүртэл шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл, борлуулалт 1.65 сая ба 1.586 сая ширхэг болж, өмнөх оны мөн үеэс 27.7 хувь ба 26.2 хувиар тус тус өсөж, зах зээлд эзлэх хувь 26.1 хувьд хүрсэн байна.

Шинэ эрчим хүчний суудлын автомашины хэрэглээг сайжруулах хандлага нь илт харагдаж байна. 01-р сараас 03-р сар хүртэл шинэ эрчим хүчний жижиг суудлын автомашинаас бусад бүх түвшний шинэ эрчим хүчний суудлын автомашины борлуулалт жилээс жилд янз бүрийн түвшинд өссөн байна. Үнийн сегментийн хувьд 150-200 мянган юанийн үнэтэй шинэ эрчим хүчний суудлын автомашины нийт борлуулалт 453 мянган ширхэг болж, өнгөрсөн оны мөн үеэс 68.3 хувиар өсөв.

Plug-in hybrid загварууд өндөр хурдтай өссөөр байна. Томоохон автомашины компаниуд шинэ загвар гаргах хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийн хэрээр залгаастай хайбрид загварууд өнгөрсөн жилээс өндөр өсөлтийн чиг хандлагаа үргэлжлүүлж, 01-ээс 03-р сар хүртэл нийт борлуулалт 433 мянган ширхэг болж, өмнөх оны мөн үеэс 74.1 хувиар өссөн байна.

Шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн экспорт хурдацтай өсөж байна. Хятад улс 01-р сараас 03-р сар хүртэл нийт 248 мянган шинэ эрчим хүчний автомашин экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 1.1 дахин нэмэгдэж, Хятад улсын шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгааг харуулж байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл