
БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баярыг тэмдэглэн XIV удаагийн бүх улсын Мөс цасны спортын наадам амжилттай зохион байгуулагдахад зориулж "Гоёлоо өмссөн тал- Хөлөнбуйр-2019" үндэсний хувцас загварын урлагийн наадам болон Монгол үндэстний хувцас заслын тэмцээн Хөлөнбуйр хотын Хайлаар дүүрэгт саяхан болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнийг ӨМӨЗО-ы Соёл ба аялал жуулчлалын тэнхимээс санаачлан Хөлөнбуйр хотын Соёл ба жуулчлал радио телевиз товчооноос зохион байгуулав. Уралдаанд Хөлөнбуйр хотын хошуу, хот, дүүргийн 31 төлөөлөгч анги оролцож монгол хувцас заслын эрхэмсгийг гайхууллаа.
Энэ уралдаан ӨМӨЗО-ы XVI удаагийн монгол үндэстний хувцас заслын урлагийн наадам болон монгол үндэсний хувцас заслын уралдааны Хөлөнбуйр хотын салбар талбайн үйл ажиллагаа болсны хувьд уламжлалт монгол үндэстний хувцас заслын шагнал, орчин үеийн монгол үндэсний хувцас заслын шагнал, ажил төрлийн монгол үндэсний хувцасны дизайны шагнал ба монгол үндэсний уламжлалт засал чимэглэлийг төлөвлөж зохиосон шагнал зэрэг дөрвөн шагналын төрлийг шалгаруулж, үүний хамт “Хүн ам цөөн, цөөн тоот үндэстэн”-ий хувцас заслын хамт олны тоглолтын шагналыг тогтоосон байна. Уралдаан нь үндэстний хувцас засал үйлдвэрлэгчид, оёдолчид, хэрэглэгчид ба үндэстэний хувцас засалд сонирхолтой хүмүүс, аж ахуйн нэгжийг оролцохыг урмаар тэтгэсэн байна.
Шүрүүн өрсөлдөөнөөр, “Улалз” үндэсний хувцас заслын ажиллах өрөө уламжлалт монгол үндэсний хувцас заслын дизайны тэргүүн байранд тодрон, “Азтай” буриад хувцас засал дизайн гаргах өрөө орчин үеийн монгол үндэсний хувцас заслын дизайны тэргүүн шагнал хүртлээ.
“Энэ удаагийн урлагийн наадам болон уралдаан нь болзосноосоо урьдчилан зохион байгуулсан болохоор ээж бид хоёул өдөр шөнийн туршид ажиллаж байгаад уралдаанд оролцох 44 уламжлалт хувцас засал, 16 ажил төрлийн хувцас заслаа дөнгөж дуусгаж амжсан” гэж "Улалз” үндэсний хувцас заслын ажиллах өрөөний захирал Сэндэр ярьж байв.

- Буриад хувцас заслын хамгийн тодорхой онцлог бол хувцас заслын загвараас хуримласан эсэхийг хараад мэдэж болдог. Эмэгтэй хүний дээл нь нугалаасгүй, бүсгүй хүний дээл нь долоон нугалаас буюу есөн нугалаастай. Давхивал бүстэй буюу хүүхэн хүний дээл нь хөх, хар, улаан гурван өнгийн энгэртэй, тус тус тэнгэр, газар, галыг төлөөлдөг. Энгэр дэх хар өнгийн хэсгийг нь битүүлж оёдоггүй заншилтай, эртний үед битүүлж оёхгүй хэсэгд нь нууц захидал хийж дамжуулдаг гэдэг хэллэгтэй. Үүний хамт энгэрт нь тэмээний ноос хийж, хүнийг муу муухай зүйлээс зайлуулахыг бэлэгшээнэ. Буриад малгай нь арван нэгэн хөшөөстөй, дээд талд нь улаан цацрагтай, 11 хөшөөс нь 11 хал эцгийг төлөөлж, жаргал зовлон хэмээн солбицуулан оёж, жаргалаар төгсгөдөг. Улаан цацраг нь нарыг төлөөлдөг. Бүсгүйн дээлийн хормойн доод тал нь хар хөвөөтэй, газар дэлхий нийлж байхыг бэлэгшээдэг гэж Сэндрээ буриад хувцас заслаа танилцуулсан юм.
Хөлөнбуйр бол Барга, Буриад, Өөлд, Эвенк, Дагуур, Орцон зэрэг үндэстэн ястан төвлөрөн суурьшсан соёлын баялаг газар орон. Олон үндэстэн, аймаг ястны гоо таашаахуй, оршин амьдарч байгаа газар зүй, байгалийн орчин тойрны нөхцөл нь адилгүй болохоор тэдний хувцас засал нь ч өөр өөрийнхөө онцлог, хэв маягтай байдаг. Үүнд монгол үндэсний хувцас засал бол улсын зэрэглэлийн биет бус соёлын өв болж, тансаг баян үндэсний онцлог шинжээрээ дэлхийн анхааралд хүрч, үзүүлбэрийн хувьд өндөр үнэ цэнтэй байдаг.
