Шиньжяний Баянгол Монгол Өөртөө Засах Жөүгийн Хэжин шянь Ойрад ардын уртын дууны бэлтгэл сургалт зохион байгуулан уртын дууны тэмцээн болон Уйгар үндэстний санаму бүжгийн тоглолт хийлээ.
Гол зорилгон нь шилдэг уламжлалт соёлыг улам сайн залгамжлан хөгжүүлэх, ХКН-ын 19 дүгээр их хурлын үзэл санааг нарийн хянамгай тууштай хэрэгжүүлэх, соёлын итгэлийг бадруулж, нийгмийн соёлын хөгжлийг ахиулахад оршиж байгаа юм.
Энэхүү Ойрад ардын уртын дууны тэмцээн болон Уйгар үндэстний санаму бүжгийн тоглолтыг Баянгол жөүгийн Соёл, спорт, радио телевиз товчоо соёлын ордон, соёл урлагийн төв голлон эрхлэн зохион байгуулж, Хэжин шяний Соёл, спорт, радио телевиз товчооны соёлын ордон хамтран эрхлэн зохион байгуулав. Мөн Шиньжяний Баянгол Монгол Өөртөө Засах Жөүгийн Корло хот, Хэжин шянь, Бостнуур, Хошууд, Яанж зэрэг шяниас шилдэг 25 дуучин оролцож, ур авьяараа үзэгч олныг баясгав.
