"Тяньжөү-6" ачааны хөлөг Вэньчан сансрын хөөргөх талбайд хүрч, төлөвлөгөөний дагуу эцсийн угсралт, туршилтыг хийж байгаа бөгөөд тавдугаар сарын дунд үеэр хөөргөнө.
Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд "Шэньжөү 15" сансрын нисэгчийн багийнхан сансрын станцын тавцангийн арчилгаа, тойрог замд засвар үйлчилгээ хийх, материалыг бүхээгийн гадна суурилуулах туршилт зэрэг төрөл бүрийн даалгавраа товлосон ёсоор биелүүлэв.
2021 онд "Шэньжөү 12" сансрын хөлөг нисэгчтэй нислэг хөөргөснөөс хойш 4 нислэгийн баг бүхээгээс гадуурх задгай сансарт нийт 10 удаагийн үйл ажиллагаа явуулж, олон гол технологи эзэмшсэн байна. Одоогийн байдлаар задгай сансрын үйл ажиллагаа нь ердийн ажил болоод байгаа бөгөөд тойрог замд байгаа сансрын нисгэгчдийн хувьд даалгаврын хэрэгцээнд зохицуулан хэвийн болгох болно.
