Хятад улсын Эрээн хотын Сурган хүмүүжлийн товчоо, Монгол Улсын Улаанбаатар хотын Боловсролын газар, ОХУ-ын Улаан–Үд хотын Боловсролын газраас санаачлан, Эрээн хотын Өсвөр насны хүүхдийн үйл ажиллагааны төв, Монгол Улсын Олон улсын соёл аялал жуулчлалын газраас зохион байгуулсан Хятад улс•Эрээн хот “Хөгжил цэцэглэлттэй цайны зам” Хятад, Монгол, Оросын өсвөр насны хүүхдийн солилцооны үйл ажиллагаа 11 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд Эрээн хотын соёл урлагийн төвд боллоо.
Энэ удаагийн үйл ажиллагаа нь Хятад, Монгол, Оросын өсвөр насны хүүхдүүдийн ур чадвар, авхаалж самбааг сорьсон маш үр өгөөжтэй уралдаан боллоо.
Хүүхэд багачууд өөр өөрийн урлагийн тоглолт, шатар, “Цайны зам” нэрэмжит Англи хэлний илтгэл, гар хийцийн сийлбэр, зураг, оюуны тэмцээн зэрэгт идэвхтэй оролцон авхаалж самбаагаа сорьсон байна.
