solongonews
Хийжүүлсэн ундаанаас татгалзах 10 шалтгаан
2016-10-25 14:20
Сүүлийн үед хүн бүр л хийжүүлсэн ундааг уснаас илүүтэй өдөр тутамдаа хэрэглэх болжээ.Угтаа бол энэ нь бидний биед асар их хор хөнөөлтэй гэдгийг мэдэх боловч өөрийгөө хорьж дийлэлгүй өнөөг хүрсэн хүмүүс олон юм. Гэвч өнөөдөр л эрүүл мэнддээ анхаарч хийжүүлсэн ундаа гэх хорноос холдохгүй бол хожмын өдөр өвчин тусч харамсаж суух вий. Иймд та бүхэндээ хийжүүлсэн ундаанаас татгалзах шалтгаануудыг дуулгахаар бэлтгэлээ.

1.Хэт их элсэн чихэр агуулсан байдаг

        Хийжүүлсэн ундаанд агуулагдах элсэн чихэр нь таныг таргалуулж, цусан дахь сахарын хэмжээг тань нэмэгдүүлэх төдийгүй чихрийн шижин өвчтэй болгодог юм. Нэг лааз хийжүүлсэн ундаанд 10 халбага элсэн чихэр агуулагддаг. 

2.Фосфорын хэмжээг алдагдуулах

       Фосфорын хүчил нь ясыг сийрэгжүүлж, амархан бэртэж гэмтэхэд хүргэдэг. Сүүлийн үед хэт их хийжүүлсэн ундаа уух болсноос үүдэж хүүхдүүд хальтарч унах төдийд хөл гар нь хугарч бэртэж байгаа юм.

3.Цусны даралт ихэсгэх

       Тус ундаанд ихээр агуулагдах "аспартам" хэмээх хиймэл амт оруулагч нь даралт  ихэсгэж, хууч өвчинг сэдрээхээс гадна маш олон төрлийн өвчин үүсгэдэг аж.

4.Кафейн

       Кафейн нь биеийг сэргээж, эрч хүчээр цэнэглэж өгдөг. Гэвч хийжүүлсэн ундаанд ихээр агуулагдах тус бодис нь цусны даралтыг ихэсгэж, зүрхний цохилтыг нэмэгдүүлэх, донтуулах гэхчлэн олон сөрөг талтай.

 

5.Химийн бодис

       Хийжүүлсэн ундааны найрлаганд багтах ус нь үнэн хэрэгтэй олон төрлийн химийн бодисын нэгдэл юм. Хлор, фтор зэрэг химийн бодисууд нь ундаанд ихээр  агуулагддаг бөгөөд эдгээр нь бидний биед хичнээн хор хөнөөлтэй болохыг та хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. 

6.Таргалах

      Хийжүүлсэн ундаа ууснаар хүний бие дэх өөх тосны хэмжээ ихэсч, улмаар таргалалт үүсдэг. Мөн хийжүүлсэн ундааны найрлаганд байдаг хүнсний будгууд нь биеийг хордуулах сөрөг нөлөөтэй байдаг ажээ.

7.Зүрхээр хатгуулж өвдөх

       Зүрхний хэм алдахад хүргэж, амархан амьсгаадуулахаас гадна зүрхний өвчин тусгадаг.

8.Шим тэжээлийг үгүй хийх

      Хүний биед хуримтлагдсан төрөл бүрийн амин дэм, шим тэжээлийг үгүй хийдэг байна.

9.Хоолой хатах

       Сүүлийн үед хоолой тань хатаж, ам чинь байнга цангах болсон уу? Тэгвэл энэ нь таны хийжүүлсэн ундаа их хэмжээгээр уудаг болсны нөлөө юмсанж.

10.Яс сийрэгжих

      Кальц бол хүний ясыг бэхжүүлж байдаг хамгийн чухал элемент бөгөөд хийжүүлсэн ундаа ууснаар кальцийн хэмжээг бууруулж, яс сийрэгжихэд хүргэдэг. 

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.caak.mn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл