solongonews
Вичатын тухай миний бодол
2017-06-27 17:05
Хятад улс, цаашлан олон улсын хэмжээнд Вичат ашиглах хүн өдөр ирэх тусам нэмэгдэж байна.

Вичат хүмүүсийн амьдралд байнга хэрэглэгдэж байгаа шинэ цаг үеийн мэдээлэл холбооны апп юм. Ингэхэд Вичат яагаад олны таашаалд хүрч чадсан бэ?

Нэг. Утсаар ярихыг бодвол үнэ төлбөрийн хувьд хямд интернэт байхад л үнэ төлбөргүй холбоо барих боломжтой.

Хоёр. Вичат нь банкны оронд банк болж байгаа учир хүмүүсийн амьдралд маш хялбар үйлчилгээ үзүүлж, Вичатыг ашиглан гэрээсээ гарахгүйгээр олон ажлыг амжуулах болсон. Улмаар хүмүүс биедээ бэлэн мөнгө авч явах нь цөөн болжээ.

Гэвч хар цагаан хоёр хэзээд зэрэгцэн оршдог ёсоор Вичатын давуу талын хажуугаар мөн муу тал ч бас олон байдаг.

Нэг, Вичат нь хүмүүсийн харилцаа холбоонд дөхөм дөт байдаг боловч хүмүүс түүнийг ажил амьдралдаа ашиглахаас гадна ердийн цагтаа түүнээс бараг салахгүй болсноос хүн хүний хоорондох харилцаа их хөндийрч байна. Ялангуяа залуучуудын дунд энэхүү байдал хүнд ноцтой оршиж, мөн үүнээс болж гэр бүлийн харьцаа нь муудсан жишээ ч бий.

Хоёр, хүмүүс Вичатыг ашиглан мөнгө төгрөг зарах болсноор үүнийг нь завшин зоос мөнгө залилах зэрэг хууль бус ажиллагаа цөөн бус үүсэх болов. Хүмүүс Вичатаар дамжин мэдээлэл авч болдог хэдий ч үүний тодор худал цуу мэдээлэл бага бус дамжигдаж байдаг.

Гурав, эрүүл мэндийн хувьд Вичатын шуналаас болж, нүдээ муудуулан, үе гишүүндээ гэм суулгасан жишээ байгааг мэдэлтэй.

Иймээс бид Вичатын давуу талыг ашиглахын хамт түүнийг ашиглах явцад үүсэж мэдэх ашиггүй нөлөөнөөс сэргийлбэл зохино.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Шилийнгол сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл