
Бээжин-Тяньжин-Хэбэй эдийн засгийн коридор нэгдсэн хөгжлийн төслүүд болон Жанчхүү хотыг үндэсний сэргээгдэх эрчим хүчний жишиг үзүүлэлтийн бүс болгох зэрэг боломжийг тус хот идэвхтэй ашиглан үржил шимгүй уулын бэл, ургац муутай тариан талбай, бэлчээр муутай газар байшингийн оройд нарны эрчим хүчний самбар суурилуулж ядуурлыг бууруулах төсөлтэй уялдуулан ажиллаж байна. Үүнд, 8,761 тэрбум юаний хөрөнгө оруулалт хийж уулын бэлд нарны эрчим хүчний 16 станц байгуулсан. 812 сая юаний хөрөнгө оруулалт хийж, тосгоны зэрэглэлийн 24 станц болон байшингийн оройд суурилуулсан 14 станц байгуулсан байна. Нийт суурилуулсан нарны эрчим хүчний чадал нь 1200 МВ-аас давсан байна. Тухайн нутгийн амьжиргаа муутай 6705 өрхийг хамарч, энэ нь тухайн өрхөд жилдээ 1000 юаний орлогын эх үүсвэр болжээ.

