solongonews
Хятадын Гадаад харилцааны сайд Ван И ОХУ-д айлчилна
2018-03-27 15:08
Хятадын Гадаад харилцааны сайд Ван И ОХУ-д айлчилна.

Хятад улсын Гадаад харилцааны сайд Ван И энэ сарын 27, 28-нд ОХУ-д айлчилна гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүньин хэвлэлийн бага хурлаар мэдэгдсэн байна.


 
Хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүньин мэдэгдэхдээ “Хятад болон Оросын харилцаа маш өндөр түвшинд хүрээд байна. Манай хоёр улсын харилцаа ойрын ирээдүйд улам бүр өргөжин тэлэх төлөвтэй байна. Энэ айлчлалын үеэр сайд Ван И Оросын өндөр дээд албан тушаалтнууд, тэдний дотор Гадаад харилцааны сайд Сергей Лавровтай уулзаж, хэлэлцээ хийнэ” гэжээ.
Айлчлалын үеэр талууд өргөн цар хүрээг хамарсан дипломат асуудлуудыг авч хэлэлцэх ажээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Хятадын ГХЯ-ны албан ёсны сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл