solongonews
Өвөр Монгол - Дэлхийн хэмжээнд монгол ном хамгийн олон хэвлэсэн газар
2017-05-11 17:16
Өвөр Монголын хамгийн хамгийн

Өвөр Монгол нь Дэлхийн хэмжээнд монгол ном хамгийн олон хэвлэснээрээ дэлхийн монгол номын хэвлэлийн төв болжээ.

20 дугаар зууны сүүл хүртэл Өвөр Монголын номын сан нийтдээ 100 мянган монгол ном хадгалжээ. Үүнд 90 мянган сурвалж бичиг, 7000 хуучин бичиг, 3400 манж сурвалж бичиг, 1000 монгол судар хадгалагдаж байна. Мөн 2000 гаруй төрлийн төвд монгол хэлээр нийт 10 мянга гаруй ном, 888 боть Ганжуур болон орчин үеийн монгол ном сэтгүүл байна. Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн номын санд 130 мянган монгол ном, Өвөр Монголын Их Сургуулийн номын санд 60 мянган монгол ном хадгалагдаж байгаа юм.

Өвөр Монголын монгол номын хэвлэлийн ажил ч их идэвхтэй хөгжиж байна. Өвөр Монголын Ардын хэвлэлийн хороо нь БНХАУ-ын цөөн тоот үндэстний оронд хамгийн анх байгуулагдсан хэвлэлийн газар болно. Орчин үед жил тутам 160 гаруй төрлийн монгол ном хэвлэдэг бөгөөд энэ нь Хятадын монгол номын төрлийн хагас илүү хувийг эзэлдэг.

Өвөр Монгол нь дэлхийн монгол судлалын төвд их хүчин зүтгэл үзүүлжээ. Одоогоор Өвөр Монголд Өвөр Монголын Ардын хэвлэлийн хороог багтаасан 7 монгол номын хэвлэлийн газар, 1 монгол дуу дүрс бичлэгийн газар, 49 монгол сэтгүүл, 19 монгол сонин хэвлэж байна. Энэ олон хэвлэл мэдээллийн байгууллага нэгжүүд жил тутам их хэмжээний монгол ном, сэтгүүл, дуу дүрсийн бүтээл хэвлэн тарааснаар Өвөр Монгол дэлхийн монгол бичгийн хэвлэлийн төвийн үйл хэргээ сайн харуулж байгаа юм.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : inews.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл