solongonews
Монгол гэр дэлхийн хэмжээний үзэсгэлэнд
2019-10-17 20:32
Монгол гэр дэлхийн хэмжээний үзэсгэлэнд

 Өвөр Монголын Шилийнгол аймгийн уугуул, бизнесмен Сайнзаяагийн бүтээсэн "Монгол гэр" саяхан болж өндөрлөсөн Бээжингийн Дэлхийн олон улсын цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэнд дэлгэгдэж, дэлхийн зуу гаруй улс орны сонирхогчдын анхаарлыг татсан байна. Дэлхийн олон улсын цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэнд нь энэ оны 04-р сарын 29-ны өдрөөс 10-р сарын 08-ны өдрийг хүртэл Бээжин хотод зохион байгуулагдаж, дэлхийн 110 гаруй улс орон үзэсгэлэнд оролцон, нийт 3000 гаруй талбай үндэстний онцлог соёлын үйл ажиллагаа зохион байгуулагдсан томоохон хэмжээний соёлын солилцооны арга хэмжээ болж өнгөрсөн юм. Энэ удаагийн үзэсгэлэнд Баруун Үзэмчин хошууны бизнесмен Сайнзаяагийн хоёр сар гаруйн хугацаа зарцуулж, урлан бүтээсэн монгол гэр дэлгэгджээ. Монгол нутгийн онцлогийг харуулсан энэхүү уран бүтээл нь дэлхийн анхааралд хүрсэн байна.

 

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Талын дуун радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл