solongonews
Ши Жиньпин дарга ӨМӨЗО-ы Сөнид баруун хошууны Улаанмөчирийн гишүүдэд хариу захидал илгээв
2017-11-21 22:56
Ши Жиньпин дарга ӨМӨЗО-ы Сөнид баруун хошууны Улаанмөчирийн гишүүдэд хариу захидал илгээжээ.

Сөнид баруун хошууны Улаанмөчирийн гишүүдэд:
Сайн байна уу! Надад ирүүлсэн захидлаас Улаанмөчирийн хөгжлийн түүхийг олж харлаа. Та бүхний ажил үйлсээ гэсэн гал халуун сэтгэл, нам ард иргэдээ гэсэн гүн гүнзгий сэтгэлийг олж харлаа.
Улаанмөчир нь бүх улсын урлагийн салбарт далбаа болон явж байгаа. Хамгийн анхны Улаанмөчир танай нутгаас мэндэлсэн. 60 жилийн турш Улаанмөчирийн жүжигчид халуун зун, хахир өвлийг ялгалгүй говь нутаг, талын гүнд тоглолт хийж малчин тариачдад оюуны хүртээл болж, намын дуу хоолой, халамж хайрыг уламжлагч болжээ.

Улаанмөчирийн мөхөшгүй бадарч байгаа нь иргэд урлагт хайртай, урлаг ч иргэдэд хайртайд байгаа юм. Шинэ цаг эринд ХКН-ын XIX их хурлын үзэл санаагаар удирдуулж, Улаанмөчирийн уламжлалыг бадраан, амьдралд ойртон, иргэдэд үйлчлэн, урлагийн инновцыг бүтээж, илүү сайн уран бүтээл туурвиж тал нутгийн үүрдийн “Утга урлагийн хөнгөн морьт цэрэг” болохыг хүсэж байна.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : http://news.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл