ӨМӨЗО-ны Засгийн газраас Хятад улс- Өвөр Монголын Морин уралдаан буюу VI удаагийн Өвөр Монголын Олон улсын Морин мэргэжлийн наадмын хэвлэл мэдээллийн бага хурал 06-р сарын 28-ны үдээс хойш боллоо.
Хуралд II удаагийн Хятад улсын Адуун соёлын наадам буюу анхдагч удаагийн Өвөр Монголын Олон улсын Адуун соёлын үзэсгэлэнгийн чуулга 08-р сарын 18-наас 28-ны өдрийг хүртэл Хөххотод гол талбар, Шилийнгол зэрэг аймаг, хотод салбар талбар явагдахыг мэдэгдсэн байна. Энэхүү үйл ажиллагааг Хятад улсын Адууны үйлсийн нийгэмлэг, ӨМӨЗО-ны суртал ухуулгын газар, ӨМӨЗО-ны соёл жуулчлалын тэнхим, ӨМӨЗО- ны спортын товчоо, Хөххот, Шилийнгол аймгаас санаачилж, ӨМӨЗО-ны утга урлагийнхны холбоо, ӨМӨЗО-ны нийгмийн шинжлэх ухааны хүрээлэн зэрэг байгууллага, нэгжүүд зохион байгуулан, нээлт, хаалтын ёслол, морин уралдаан, ярианы тавцан, тоглолт, үзүүлбэр, бүтээл элсэлт, дамжуулга, гол сэдэвт үйл ажиллагаа зэрэг найман том төрлийн үйл ажиллагааг багтааж, гол талбар ба салбар талбарт нийт 30 гаруй талбай тоглолт буюу уралдаан явагдах юм байна.
