solongonews
Istudy БНХАУ-н боловсролын төвтэй танилцъя
2018-06-27 17:16
Istudy БНХАУ-н боловсролын төвтэй танилцаарай.

Istudy БНХАУ-н боловсролын төв нь Монгол Улсад суурин төлөөлөгчийн газар буюу хятад улсын их дээд сургуулиудад зуучлах гүүр бүхий салбар байгууллагаа нээсэн байна. Ингэснээр бакалавр, магистр болон докторын сургалтад хятадын их дээд сургуулиудад 50-100% тэтгэлэгтэйгээр оюутан залуусыг суралцах боломжоор хангах юм. Тус байгууллага нь улсынхаа соёл иргэншлийг олон улсад чиглүүлэн сурталчилж сургах үйл ажиллагааг явуулах зорилготойгоор 2003 онд үүсгэн байгуулагдсан одоогоор 150 гаруй оронд албан ёсны 4 төв 25000 гаруй төлөөлөгчтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа. Монголд анх удаагаа ийнхүү албан ёсны салбараа нээж байгаа нь өөрийн 4 дэх салбар юм. Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь харилцагч их дээд сургуульруугаа хандан тухайн суралцагч ямар мэргэжлээр аль сургуульд суралцахад тохирох эсэхийг тогтоогоод зуучилна гэсэн үг юм. Монгол улсаас БНХАУ-д суралцах хүсэл зорилготой оюутан залууст боловсролын байгууллагуудын талаарх мэдээлэл өгч хэрхэн бүртгүүлэх зэрэг чиглэлүүдийг өгөх зорилготойгоор Монголд тогтмол үйл ажиллагаа явуулах салбар байгууллага ийнхүү нээгдлээ.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : Istudy БНХАУ-н боловсролын төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл