Нэг. Зохион байгуулагч
ӨМӨЗО-ы Худалдааны танхим
Хоёр. Гол сэдэв
Тус арга хэмжээний зорилго нь бодит хамтын ажиллагаа, хамтдаа хожих үзэл баримтлалыг үндсэн зарчмаа болгон “Хятад-Монголын анхдугаар ЭКСПО”-ны үндсэн дээр өмнөх жилүүдийн “ӨМӨЗО, Хонконгийн худалдаа, эдийн засгийн долоо хоног арга хэмжээ”-ний үр дүнд хүрсэн ололт амжилтыг баталгаажуулж, ӨМӨЗО, Хонконгийн бизнесийн салбарын харилцааг илүү сайжруулж, Хонконгийн бизнес эрхлэгчидтэй харилцаа холбоогоо бэхжүүлэн, ӨМӨЗО-Хонконгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах явдал юм.
Гурав. Хугацаа, байршил
Хугацаа: 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 09:00-12:00 цаг
Байршил: “Shangri-La” зочид буудлын 2 давхарт С танхим
Дөрөв. Хуралд оролцох зочид, төлөөлөгчид
ӨМӨЗО-ы аймаг, хотуудын хөрөнгө оруулалтыг дэмжигч байгууллага, аж ахуйн нэгжүүд болон Хонконгийн томоохон хөрөнгө оруулалтын төслийн байгууллагууд, бүх төрлийн аж үйлдвэрийн парк. БНХАУ-ын Хонконг, Макао болон Монгол Улсын хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллагууд, томоохон группүүд, хөрөнгө оруулалтын компани, худалдааны нийгэмлэг, хөрөнгө оруулалтын болон санхүүгийн байгууллагууд, хувиараа хөрөнгө оруулагчид, эдийн засгийн салбарын эрдэмтэн, судлаачид.
Тав. Гол үйл ажиллагаа
Арга хэмжээнд оролцох ӨМӨЗО-ы удирдлагууд Хонконгийн төлөөлөгчдийн багийн гол бүрэлдэхүүнтэй танилцах. ӨМӨЗО-ы удирдлага, Хонконгийн төлөөлөгчдийн тэргүүн, Монгол Улсын УИХ-ын гишүүн үг хэлнэ. ӨМӨЗО-ы Худалдааны танхимын дарга үндсэн илтгэлийг тавина. Дэлхийн хөрөнгө оруулалтын орчны бодлогыг танилцуулах, татвараас чөлөөлөх ерөнхий парк, Хятад, Монголын төмөр замын логистикийн томоохон төслүүдийн танилцуулга, Хятад, Монголын хил дамнасан хамтын ажиллагааны бүсийн дэлхийн хөрөнгө оруулалтын орчны бодлогын танилцуулга, Хятад, Монголын банк, санхүүгийн хамтын ажиллагааны талаар танилцуулга.
Зургаа. Холбоо барих
Харилцах утас: Жан Юй утас: 13947122866
Кан Ли утас: 18547138122
