Мөн уулзалтын үер эхний 90 холбооны гишүүдийг тогтоосон бөгөөд үүний дотор Өвөр Монголын Ү Хай хот, Хөлөнбуйр хот, Улаанцав хот, Рашаан хот, Эрээн хот болон Бугат хотын Шугай дүүрэг зэрэг 6 хот хамрагдсан байна.

“Хятадын олон улсын хот суурингийн хөгжлийн холбоо” нь Хятад улсын Хөгжил, шинэчлэлийн хорооны удирдлагын дор Хятадын хот суурингийн өөрчлөлт шинэчлэлийн төвөөс байгуулсан аж. Уг холбоо нь санал бодлоо солилцох тавцан хангах, шинэ хотжилт болон өвөрмөц сууринг байгуулах тухай туршлага солилцох, хотын бүтээн байгуулалтад үйлчилгээ үзүүлэх, олон улсын сургалт, төрийн бодлогын төлөвлөлт зэрэг үүрийг гүйцэтгэх болно. Хот сууринд олон улсын тавцан ханган, холбоо байгуулах арга замаар Хятад болон гадаадын хот суурин, аж ахуйн нэгж болон байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэн, хамтдаа хөгжихөд зорилго тавьсан байна.
