solongonews
ӨМӨЗО-ны гааль татварын ухуулгын сар албан ёсоор эхлэв
2016-04-01 16:13
Өвөр Монголын Өөртөө Засах Орны Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба 4 дүгээр сарын 1-ний үдээс өмнө “Борлуулалтын гаалийг нэмэгдэл гааль болгон өөрчлөх дүрэмд анхаарал хандуулж, хангалт хэрэгцээг дэмжих” нэрийн дор хэвлэл мэдээллийн бага хурал зохион байгуулав.

ӨМӨЗО-ны гаалийн товчооноос борлуулалтын гаалийг нэмэгдэл гааль болгон өөрчлөх дүрэм болон улсын гааль, орон нутгийн гааль авах системийн өөрчлөлт”, “Гурван гэрчилгээг нэгтгэж нэг гэрчилгээ, нэг дугаар”-тай болгон бүртгэх дүрмийн өөрчлөлт зэрэг нийгэм олон нийтийн анхааралд байгаа асуудлуудад хариулт өгсөн байна.

Хурлын үеэр Өөртөө Засаг Орны 25 дахь удаагийн гааль татварын ухуулгын сар албан ёсоор эхэлснийг зарласан байна. Жил бүрийн 4 дүгээр сар нь Хятад улсын гааль татварын ухуулгын сар болно. 

Зохиогч: Б.Ариухан
Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл