solongonews
”Цасны луу-2” арктикийн судалгаа амжилттай болов
2021-09-28 21:55
”Цасны луу-2” арктикийн судалгаа амжилттай болов

    БНХАУ-ын мөс зүсэгч "Цасны луу-2"хөлөг онгоц арктикийн судалгаагаа амжилттай хийж өнөөдөр буюу энэ сарын 28-нд Шанхай боомтын зогсоолд эргэн ирсэн байна. "Цасны луу-2" нь долоодугаар сарын 12-нд Шанхайн боомтоос далайд гарч 79 хоногт 14000 миль аялан арктикт судалгаа хийжээ.

    122 метр урт, 22 метр өргөн, 14 мянган тонн жинтэй "Цасан луу-2" хөлөг 1.5 метр зузаантай мөсийг хагалж, зам гаргах чадвартай. Хятад улсын бие даан зохион бүтээсэн хос чиглэлд мөс хагалж, зам гаргаж чаддаг гэдгээрээ дэлхийд анхдагч юм.  "Цасан луу-2" хөлөг энэ удаа Чукчи тэнгист /Chukchee Sea/ уур амьсгалын өөрчлөлт, арктикийн хүрээлэн буй орчныг хамгаалах талаар нийтийн эзэмшлийн бүсэд судалгаа хийсэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : cctv
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл