solongonews
Багана
2017-08-22 10:39
Өрх гэрт тулгуур багана гэж байдаг бол энэ нийгмийн хөгжил дэвшилд юу тулгуурладаг билээ? Хэрвээ юм бүхнийг адилтгаж болоход хүрвэл бид гэрийн тулгуур багана хийгээд нөр их хөдөлмөр хоёрыг холбон бодож болох юм.

        Хөдөлмөр хүн төрөлхтнийг бүтээжээ. Уул хад, ус мөрөн, ургамал амьтны жам хуулийн дагуу хүн төрөлхтний дээдэс хэдэн зуун мянган жилээр эрэл хайгуул хийж, хоёр гараасаа өөр зэвсэггүй байсан цаг үеийг туулж ирснийг түүх гэрчилнэ. Тэдний олон салаа үр удмын дотор монголчууд нүүдэл иргэншлийг үүдэн бүтээж, мал аж ахуй эрхлэн амьдарснаар хүн төрөлхтний соёлын их санд гялалзсан хувь нэмэр оруулсан билээ.

Аж ахуйн ухаан ба түүнтэй холбогдох үйлдвэрлэлийн ерөнхий өртөг гэдэг ухагдахуун нь нэг газар орны хөдөлмөр бүтээлийн хэмжээг тоо баримтаар бодитой болгох зайлшгүй сонголт юм. Эртнээс эдүгээг хүртэл энэ газар нутагт оршин амьдарч ирсэн үе үеийн хүмүүс уйгагүй хөдөлмөр зүтгэл ба оюун ухааны жинтэй бүтээлээрээ амьдрал ахуйгаа өөд нь татаж ирснийг  70 жилийн тоо баримт гэрчилнэ.

7 дугаар сарын 21-ний үдийн хойно Гадаад Явдлын Яамнаас зохион байгуулсан “Нээлтэт хятад улс- Үзэмжит Өвөр Монгол таван тивийн зочдоо угтнам” хэмээх Өвөр Монголыг дэлхийд танилцуулах хурал Бээжин хотноо явагдав. Энэ хуралд Өвөр Монголын Өөртөө Засах Орны тэргүүлэгч Бү Шяо Линь илтгэл тавьж, Өвөр Монголын газар орны хүн амын дунджийн үйлдвэрлэлийн ерөнхий өртөг 10 мянган ам.долларыг давсан тухай дэлхийд зарласан билээ.

Газар орны үйлдвэрлэлийн ерөнхий өртөг гэдэг нь тус газар орны тогтсон цаг дотрох үйлдвэрлэлийн үр бүтээлийн ерөнхий хэмжээг заана. 1947 онд энэхүү тоо баримт зөвхөн 96 төгрөг байсан бол 2016 он болоход 74.069 мянган төгрөгт хүрч, бүх хятадын 6 дугаарт орох үр бүтэмжийг үүдэж, 144.8 дахин нэмэгдсэн өндөр амжилтад хүрсэн юм. Энэ нь жил бүр 7.5 хувийн нэмэгдлийг харуулах бөгөөд аж ахуй нийгмийн хөгжлийн хэр төвшин дунд зэргийн хөгжиж байгаа улсын хэр төвшинд хүрснийг тодорхойлж буйгаараа нэн утга агуулгатай юмсан. 2016 он болоход Өвөр Монголын хүн амын дунджийн бүтээж байгаа үйлдвэрлэлийн ерөнхий өртөг өдөрт 203 төгрөгт хүрэв. Энэ нь 1947 онтой харьцуулбал тухайн үеийн хоёр жилийн үр бүтээлээс бас илүү гэсэн үг юм.

Хөдөлмөр бүтээлийн аугаа их үр бүтээмж нь оюун ухааны боловсруулалтаар дамжин нэн оюунлаг хөгжлийн суурийг тавьдаг нь аж ахуй нийгмийн хөгжлийн зайлшгүй зам юм. Бид хөдөлмөрөөр дамжин гагцхүү хар хүчний л ажил хийдэг бус, харин ухаан самбаагаараа дамжин түүнээ боловсруулж, тасралтгүй шинэ амжилт үүдсээр билээ. Үйлдвэрлэлийн ерөнхий өртөгт холбогдох гурван их аж үйлсийн харьцал 1947 онд 76.7: 7.1: 16.2 байсан бол 1978 онд 32.7: 45.4: 21.9 болж, 2016 он болход 8.8: 48.7: 42.5 болж шилдэг болсон байна.

Өрх гэрийн ноён тулгуур мэт ажил амьдралыг тулгуурлан боссон хөдөлмөр гэдэг гайхамшигтай зүйл. 2016 он болоход Өвөр Монголын үйлдвэрлэлийн ерөнхий өртөг бүх хятад улсын муж, орон хотын дунд 16 дугаарт жагсаж, дунд зэргэлэлд орсон юм. Үүнд, нэгдүгээр аж үйлсийн үйлдвэрлэлийн ерөнхий өртөг 20 дугаарт жагсаж, хоёрдугаар аж үйлсийн үйлдвэрлэлийн ерөнхий өртөг 13 дугаарт жагсаж, гуравдугаар аж үйлсийн үйлдвэрлэлийн ерөнхий өртөг 19 дүгээрт жагсжээ. Баярлууштай нь хүн амын дунджийн үйлдвэрлэлийн ерөнхий өртөг Бээжин, Тянжин, Шанхай, Жянсү, Жэжянгийн дараа орж 6 дугаарт жагсав.

Энэ нь Өвөр Монголын газар нутаг уудам, хүн ам цөөн, байгалийн эх баялаг элбэг зэрэг угийн байсан давуу нөхцөлөөс гадна, төрийн бодлогын дэмжлэг, газар орны давуу тал, хөгжлийн орон зай их зэрэг олон талын нөхцөл бүрэлдүүлсэн бөгөөд энэ газар нутаг дээр оршин амьдарч байгаа 25 сая хүн ардын халшралгүй чармайлга, хатуу шаргуу хөдөлмөртэй салшгүй холбоотой. 

Хүн төрөлхтний өвөг дээдсийн үед цахиж гал ноцоосон үлгэр эхэлсэн бол тэд уул хад, ус мөрний хөвөөнд  мах шарж суухдаа хожмын үр ач нь өнөөдрийг хүрэхэд хөдөлмөрийн бүтээлээ эдэлж, хөгжлийн хурдтай ухаан сорин уралдаж байх тухай төсөөлж чадаагүй магад. Энэ бүгдийг тулгуурлан тулсан нь зөвхөн бидний шаргуу хөдөлмөр билээ.

Зохиогч: Мөнхбаяр
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Өвөр Монголын Амьдрал Гарагийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл