solongonews
Олон хэл дээр хийсэн бүтээлийг өндрөөр үнэлж байна
2016-12-11 21:17
Күнзийн институтийн 11-р бага хурлын иж бүрэн үйл ажиллагааны хувьд 12-р сарын 10, 11-нд Күнзийн институтийн хятад хэлний сургалтын материалын үзэсгэлэн Күнмин хотноо боллоо.

      ХОУР, Рэнь Минь буюу Ардын Боловсролын Хэвлэлийн Хороо, Бээжин Их Сургуулийн Хэвлэлийн Хороо, Бээжингийн Хэлний Их Сургууль зэрэг 30 гаруй байгууллага нэгж үзэсгэлэнд оролцов. Үүнд, ХОУР-гийн олон хэл дээр хийсэн бүтээл хуралд оролцсон төлөөлөгчид, мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан юм. 

Энэ удаагийн үзэсгэлэнд ХОУР олон төрлийн хэл, мэдээллийн олон хэрэгсэл зэрэг эх баялгийн давуу талдаа түшиглэж, "Сайн байна уу, Хятад орон", "Өдөр тутмын хятад хэлний хичээл" зэрэг олон хэл дээр хийгдсэн хятад хэлний сургалтын материал, Арилжааны Хэвлэлийн Газартай хамтран найруулсан "Хятад ба 18 жижиг хэлний орчуулгын төрөлжүүлсэн толь" зэргийг дэлгэн үзүүлэв. Түүнчлэн хятад хэл сурч байгаа гадаадынханд зориулж, тусгайлан гар утасны клиентийн англи хувилбар буюу China plus-ыг ажиллуулж, үүнийгээ хичээл сургалтын энэ удаагийн үзэсгэлэнд анх удаа дэлгэн үзүүлсэн байна. 

Монгол, Мозамбик, Франц, ОХУ зэрэг орны Күнзийн Институтээс хүрэлцэн ирсэн дотоод, гадаадын захирал бүгд "Сайн байна уу, Хятад орон" бүтээлийг маш их сонирхож, энэ талаар дэлгэрэнгүй ойлголттой болсон юм. Тэд:

- "Сайн байна уу, Хятад орон" нэртэй соёл сурталчилгааны мультимедиа төсөл бол соёлыг уламжлах, Хятадыг танилцуулах шилдэг бүтээл. Энэ нь Күнзийн Институтийн сургалтад маш их бодит ач холбогдолтой юм гэж мэдэгдлээ. 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл