Орон нутгийн цагаар 02-р сарын 17-нд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И Мюнхений аюулгүй байдлын чуулганы үеэр Украины Гадаад хэргийн сайд Кулебатай уулзав.
Ван И:
-Хятад, Украин хоёр улс стратегийн хамтын ажиллагааны түншүүд болоод олон жил болж байна. Хоёр ард түмний уламжлалт нөхөрлөл бий.Олон улсын байдал яаж ч өөрчлөгдөж байсан ч Хятад,Украйны харилцаа хэвийн хөгжиж, хоёр ард түмэнд ашигтай хэвээр байх болно гэж Хятад улс найдаж байна. Яаралтай нөхцөл байдалд Хятадын талыг аюулгүй нүүлгэн шилжүүлэхэд тусалсанд дахин баярлалаа.Үүнийг Хятадын ард түмэн хэзээ ч мартахгүй юм.
Украины асуудлаарх Хятадын зарчмын байр суурийг Ван И дэлгэрэнгүй ярихдаа“Хятад улс улс төрийн асуудлыг тууштай баримталж, гал дээр түлш нэмэхгүй, ашиг олох боломжийг завшин ашиглаагүй, мөргөлдөөнд оролцогч талуудад хөнөөлт зэвсэг зардаггүй”гэжээ.Мөн тэрээр“Бид дайныг зогсоож, энх тайвныг аль болох түргэн сэргээн босгоход үр өгөөжтэй үүрэг гүйцэтгэсээр байх болно.Энх тайвны төлөөх найдвар өчүүхэн хэсэг байсан ч Хятад улс хүчин чармайлтаа орхихгүй”.
Кулеба:
-Украины тал Хятадын талтай найрсаг солилцоог хадгалж,Украин,Хятадын харилцааг цаашид хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүсэлтэй байна.Хятад улс дэлхийн үйл хэрэгт чухал нөлөө үзүүлж байна. Украины хямралыг улс төрийн байдлаар зохицуулах тухай Хятадын талын үзэл баримтлалыг нийтэлсэн тухай Украин ны тал өндрөөр үнэлж байна. Хятад улс энх тайвныг хөхиүлэн дэмжихэд онцгой, бүтээлч үүрэг гүйцэтгэсээр байх бөгөөд Евроазийн асуудал эрхэлсэн Хятадын Засгийн газрын тусгай төлөөлөгчтэй харилцаагаа бэхжүүлэхэд найдаж байна.
