solongonews
Хөхний хорт хавдарын эсрэг хавдартай бүсгүйчүүд тэмцэж байна
2015-12-28 18:21
Дэлхий дахинд жилд 12.7 сая хүн хорт хавдраар шинээр өвчилж, 7.6 сая хүн хорт хавдрын улмаас нас барж байна. Хорт хавдраас сэргийлэх, тэмцэх оновчтой, үр дүнтэй арга хэмжээ цаг алдалгүй авч хэрэгжүүлэхгүй бол 2030 он гэхэд жилд 26.0 сая хүн хорт хавдраар шинээр өвчилж, 17.0 сая хүн хорт хавдраар нас барна хэмээн тэмдгэлжээ.
 
Монголд дунджаар жил бүр 4500 гаруй хүн хорт хавдраар шинээр оношлуулж, бүртгэгдсэнээс 100 мянган эрэгтэйчүүд тутмын 273, мөн тооны эмэгтэйчүүдийн 204 нь хорт хавдраар өвчилжээ. Сүүлийн жилүүдэд хөх болон элэгний хорт хавдар зонхилж байна. 
 
Жил бүр аравдугаар сарын 13-ны өдрийг хөхний хорт хавдарын эсрэг дэлхийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Төдийгүй дэлхийн дахинд хөхний хорт хавдарын аюулаас аврагдсан бүсгүйчүүд өөрсдийн нүцгэн бие дээр зураг зуруулж, өвчтэй бүсгүйчүүдэд дэм өгөх зорилгоор бүтээлийг олон нийтэд дэлгэн үзүүлжээ.
 
Онцгойлон уншигч бүсгүйчүүддээ дуулгахад дээрхи бүтээлд модел болсон эмэгтэйчүүд хөхний хорт хавдарын аюулаас амь гарч чадсан гэдгийг сануулах хэрэгтэй биз. 
 
Уг бүтээлийг хөхний хорт хавдараар өвчилсөн Лиза Шолдер хэмээх бүсгүй зуржээ. Тэрбээр хэлэхдээ “Тэд нүцгэн хэрнээ биедээ гайхамшигийг багтааж, цогцлоосон бүсгүйчүүд” гэв. Нэг бүсгүйн бие дээр зурахад 6-10 цагийг зарцуулж, дараагаар гэрэл зургийн хальснаа буулгажээ.
 
Зураач миний хувьд анх 53 насандаа 2005  он хөхний хорт хавдараар өвчилсөн. Мөн өөрийнхөөрөө тэмцэж, олон бүсгүйд дэм өгөх гэсэн юм. Миний зурсан зураг болгон намайг хараач ээ! Би ийм хөөрхөн бүсгүй шүү гэх сэтгэгдлийг төрүүлж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлмээр байна. Энэ л миний хэлэх гэсэн санаа, өгүүлж буй бодол минь юм.
 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл