solongonews
Хятад улс бүтээлч хөгжлийг түлхүү дэмжиж байна
2020-09-19 22:20
Хятад улс бүтээлч хөгжлийг түлхүү дэмжиж байна

Дэлхийн Оюуны өмчийн эрхийн байгууллагын ерөнхий захирал Франсис Гурри саяхан Хятадын төв радио телевизийн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа, Дэлхийн оюуны өмчийн эрхийн байгууллагын хувьд Хятад улс бол чухал гишүүн орон бөгөөд бидний ажил төрлийн хувьд ч чухал зах юм. 2019 онд Хятад улс олон улсын патентын өргөдөл гаргасан хэмжээгээр хамгийн олон улс байсан бөгөөд олон улсын шошгын өргөдөл гаргасан орнуудын жагсаалтад ч гуравдугаарт орж байна гэжээ.

Энэ сарын эхээр Дэлхийн оюуны өмчийн эрхийн байгууллагын гаргасан “2020 оны дэлхийн инновацын үзүүлэлтийн тайлан”-гаас үзвэл, Хятад улс патент, шинэ загвар, шошго, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний дизайн зэргийн өргөдөл гаргасан хэмжээ, бүтээлч бүтээгдэхүүнийг экспортолсон зэрэг гол гол үзүүлэлтийн талаар бүгд дэлхийн тэргүүлэх байранд орж байна. Шинжлэх ухаан технологийн 17 групп 100 хүчирхэгжин жагсаалтад орсон нь Америкийн дараа дэлхийн хоёрдугаарт оржээ.

Гурри хэлэхдээ, Хятад улс бүтээлч хөгжлийн хүч чадвараа хадгалсаар байдаг нь бүтээлч хөгжлийг дэмжиж буй бодлоготой нягт холбоотой юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, Дэлхийн оюуны өмчийн эрхийн байгууллага зөрчил маргааныг шийдвэрлэх зэрэг салбарт Хятад улстай сайхан хамтран ажиллаж байгаа гэжээ.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл