solongonews
Амгалан шинэ цомог, шинэ кинотойгоо ирлээ
2014-11-03 15:16
Цомгонд орсон бүх дуунууд тэр хэвээрээ миний одооны амьдралын дүр зураг бөгөөд энэ цомгоор дамжин миний одооны амьдрал, бодол сэтгэлийг мэдэж болно.

        11 сарын 1-ний орой Шилийнхадын үзэсгэлэнгийн ордонд “Сэтгэлийн анир” хэмээх дуучин Амгалангийн 2014 оны Өвөр Монгол дахь тойрон аялал тоглолтын анхны бие даасан тоглолт сайхан боллоо. Тус тоглолтод Амгалан “Нандин хайр”, “Зүрхний хүлээлт”, “Ээждээ”, “Газрын диваажин”, “Чамд хүсье ” зэрэг 11 шинэ дуугаа үзэгчдэд сонордуулж, Монгол улсын дуучин н.Цэлмүүн, Эмоншин хамтлагийн Ганболд нар ая дуугаа өргөн давхар бэлэг барьсан байна.

        Тоглолтын дараа Амгалан: -Дуу дуулаад олон жил болсон ч ганц ч Монгол цомог гаргаж байгаагүй, нас жил нэмэгдэхийн хэрээр хайрын тухай, нутаг ус , ажил амьдрал бүх тал дээр өөр сэтгэгдэлтэй болж байна. Тэгэхлээр цомгийн нэрээ “Сэтгэлийн анир” гэж нэрлэсэн маань ийм учиртай. Цомгонд орсон бүх дуунууд тэр хэвээрээ миний одооны амьдралын дүр зураг бөгөөд энэ цомгоор дамжин миний одооны амьдрал, бодол сэтгэлийг мэдэж болно. Энэхүү цомгоо хийхдээ дуу бичүүлэхээс эхлээд бие дааасан тоглолт хийх хүртлээ Монголын уран бүтээлчидтэй сайхан хамтарч ажилласан. “Хайраа нээгээч” дууг н.Ганболдтой хослон дуулсан, “Газрын диваажин” зэрэг гурван дууны клипийг  МУ-д хийсэн гэв.

         “Сэтгэлийн анир ” цомгийн бичлэгээ Амгалан бүтэн 3 сарын хугацаанд бичүүлж, 6 дууныхаа аяыг өөрөө зохиосон ба дууны үгийг Өвөр Монголын Насан, МУ-ын н.Энхтайван голлон бичсэн байна. Тус тоглолт нь Амгалангийн урлагийн тавцанд буцан ирсэний дараах хамгийн анхны бие дааасан тоглолт болж, бүтээлийн хувьд нэн чанартай, агуулгын талаар онцгой байсныг үг аянаас нь мэдэрч болно.

        Дуу зохиож бичихээс гадна, кинонд тоглох нь Амгалангийн ойрын хоёр жилийн ажлын нэг хсэг болоод байна. 10 сарын эхээр Итали улсад болсон Ромын кино наадамд Амгалангийн гол дүрд нь тоглосон “Долдугаар амт” кино хамгийн шилдэг киноны шагналыг хүртэж, Монгол уламжлалт анагаах ухааны  ид шид ба нолом ногоон үзэмчин, тал нутгийг дэлхийд таниулжээ. Амгалан хэдийгээр дөрөв таван хятад киноны гол дүрд тоглож байсан боловч, монгол сэдэвтэй кинонд анх удаагаа тоглож байгаа юм.

      Уламжлалт анагаах ухааны 6 амт гэж байдаг гэнэ. Тус киног долдугаар амт гэж нэрлэсэн бөгөөд гол шалтгаан нь хүн ба сэтгэлийн тэнхээний эрч хүч, зориг санааг товойлгон, хайраар эрч хүн, сүг сүнсийг эдгээн засах, сэтгэлийн хүчийг чухалчилсан утга агуулгатай.    

-Тус кинонд миний бие манай орны нэрт жүжигчин Чанарт, Сарангоо болон Улаанцэцэг нартай хамтран гол дүрийг бүтээж, хотоос хөдөө үндсэн шатанд хүрч дадлага хийж байгаа нэгэн залуу эмчийн дүрийг өөрийн мэдрэмжээрээ эрж шүүсэн юм. Киноны бүхий л явцад монголоор ярьж, монголоор сэтгэж, монгол газар зураг авалт хийхсэн нь тун сайхан санагдлаа. Зураг авалтын үед нэг удаа бэртэл гарсан. Би мориныхоо дөрөөнд чирэгдээд бараг 10 минут орчим болсон, одоо санахад аймаар санагдаж байна. Гэхдээ зураг авалтын бүх явц урагштай сайхан байж, миний тоглох чадвар ч ихээхэн дээшилсэн. Тус кино тун удахгүй Хөххотод нээлтээ хийх болно. Бараг 12 сард болох миний Хөххот дахь аялан тоглолттой ойролцоо болох байх гэж Амгалан ярьлаа.

 

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл