solongonews
Үхрийн ястай мах дунджаар 7970 төгрөгийн үнэтэй байна
2016-04-07 13:06
Энэ дөрөвдүгээр сарын эхний долоо хоногийн хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ ханш, үхэр, хонины махны 2013-2016 оны харьцуулсан үнийг та бүхэнд танилцуулж байна.

Махны дундаж үнэ

Энэ дөрөвдүгээр сарын I долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6920 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7970 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 6.3 хувиар буюу 475 төгрөгөөр, үхрийн цул мах 6.0 хувиар буюу 530 төгрөгөөр өссөн байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 7800 төгрөг, харин “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 8799 төгрөг байна.

Нэг килограмм махны жижиглэн худалдах дундаж үнэ

/2013-2016 оны сар, төгрөг/ 

Үхрийн мах
 
I
II
III
IV
V
VI
VII
VIII
IX
X
XI
XII
2013
7335
8025
7895
8330
8380
8275
8225
7710
7825
7245
7115
7280
2014
7980
7775
8425
8370
8685
8730
7955
7590
7635
7550
7495
7465
2015
7415
7565
7810
8080
8145
8445
7985
7230
7005
5975
5620
5520
2016
6165
6875
7105
7970*
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Хонины мах

 
 
I
II
III
IV
V
VI
VII
VIII
IX
X
XI
XII
2013
6480
7095
7060
7420
7490
7470
7415
6710
6540
6215
6085
6245
2014
6855
6675
7040
7630
7800
7685
7030
6585
6395
5965
5835
5940
2015
5860
6140
6735
7460
7555
7455
6830
6050
5540
4510
4200
3930
2016
4625
5495
5970
6920*
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 1-р долоо хоногийн ажиглалтаар

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 6.7 хувиар буюу 435 төгрөг, хонины цул мах 7.6 хувиар буюу 550 төгрөгөөр тус тус өссөн байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 6800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

Дөрөвдүгээр сарын I долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, I зэргийнх 1000-1300 төгрөг, II зэргийнх 780-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, I зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Таван-Эрдэнэ”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ:

Энэ дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.5 хувь, "Элекстер" сүүний үнэ 0.8  хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх долоо  хоногийнхтой харьцуулахад сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 0.4 хувиар өсч, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

Зохиогч: Э.Туяа
Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл